Монгол улс импортоор 2025 оны эхний 9 сарын байдлаар нийт 8.53 тэрбум ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2024 оны мөн үеэс 74.4 сая ам.доллароор буюу 0.9 хувиар буурсан байна.

📉2025 оны эхний 9 сарын байдлаар суудлын болон ачааны автомашины импорт буурчээ. Тухайлбал, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 77.992 ш суудлын автомашин импортолсон нь 16.7 хувь, 17.316 ш ачааны автомашин оруулсан нь 22.1 хувь тус бус буурсан үзүүлэлт юм.

📊Харин авто бензиний импорт энэ оны эхний 9 сард 625 мянган тонн болж өмнөх оны мөн үеэс 3.4 хувь буурсан бол дизелийн түлш 1.36 сая тонн хүрч 10.5 хувиар өсжээ.
Эх сурвалж: Гаалийн Ерөнхий Газар