Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Н.Одончимэгийг нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэрээ ердөө дөрвөн хоногийн дараа цуцлаж, суллажээ. Түүнд хилийн хориг тогтоосон бөгөөд одоогоор хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Ажлын байран дээрээ хахууль авсан гэгдэх Н.Одончимэгийн гэрээс 400 сая төгрөг олдсон гэх мэдээлэл бий.
Н.Одончимэг нь 2013-2017 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны газарт мэргэжилтэн, 2017-2024 онд тус газрынхаа даргаар ажиллаж байсан. Харин дүүргийнхээ Засаг даргын тамгын газрын даргаар томилогдмогцоо авлигын хэрэгт холбогдсон юм.