Улаанбаатар хот бол өвөлжилтийн бэлтгэл маш ойлгомжтой байгаа. Иргэд гэрээсээ гарахад халтиргаагүй замтай, нийтийн тээврээ гадаа удаан хүлээгээд зогсохгүй байх нөхцөл байдлаар хангах, Улаанбаатарт өвөлжихөд агаар орчны бохирдлыг өнгөрсөн жилийнхээс сайжруулах гэсэн ажлуудад гол анхаарлаа хандуулж байна.
Энэ жил 280.000 тн хагас коксон түлш, 180.000 тн мидлинг сайжруулсан түлш иргэд хэрэглэнэ. Улаанбаатар хотод 446 цэгээр түлшээ борлуулна.