Энэ удаагийн ug.mn сайтын "ҮГ СОЛЬЁ" ярилцлагадаа МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал асан А.Амартөгсийг урьж үг солилоо.

-МҮХАҮТ гэдэг байгууллага ямар байгууллага юм бэ. Та ямар хугацаанд, ямар чиглэлээр түлхүү анхаарч ажиллав?
-Миний хувьд гурван сарын хугацаанд ажилласан. МҮХАҮТ гэдэг байгууллага өөрөө нийтдээ 6000 гаруй гишүүн байгууллагатай 21 аймагт салбартай дээрээс нь монголд аж ахуй эрхэлж байгаа 100 гаруй мянган аж ахуйн нэгжийг төлөөлдөг ийм чухал байгууллага байгаа юм.
-Гүйцэтгэх захирал асан гээ. Ямар шийдвэрийн улмаас яагаад гүйцэтгэх захирлын ажлаа өгөхөөр болсон бэ? Үүнтэй холбоотой шүүхийн нэхэмжлэл гарсан байгаа. Энэ шүүхийн нэхэмжлэл яаж хангагдсан, одоо ямар шатандаа явж байна.
-Халагдсаныг яривал урт түүх болно. Халсан тушаал тогтоолууд нь шүүх дээр очоод хүчингүй болоод шүүхийн шийдвэр гарсан. 2025 оны арванхоёрдугаар сарын 16-нд энэ хүнийг эргүүлэн ажилд нь томил гэдэг шүүхийн шийдвэр гарсан. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл энэ шүүхийн шийдвэр хэрэгжээгүй 11 сар болох гэж байна.
-Ер нь ямар үндэслэлээр халагдсан, үүн дээр та шүүхийн шийдвэр хууль зөрчиж гүйцэтгэх захирлын үүргийг таслан зогсоосон байна гэж үзсэн байна шүү дээ. Та гүйцэтгэх захирал байх хугацаандаа ямар, ямар ажлууд хийж байсан бэ?
-Миний хувьд ажлаа аваад хамгийн түрүүнд танхим өөрөө гишүүн байгууллагуудаа төлөөлж чадаж байна уу, тэдний дуу хоолойг төр засагт хүргэж чадаж байна уу, төр засагтай шийдвэр гаргах түвшинд гэрээ, хэлцэл хийж чадаж байна уу гэдэг дээр анализ, судалгаа хийгээд маш хангалтгүй юм байна гэдэгн үнлэгээг өгсөн. Үүнийхээ дагуу бид гишүүнчлэлийнхээ журмыг шинэчилсэн.
Өөрөөр хэлбэл, МҮХАҮТ-ийн гишүүн болсноор ямар давуу талтай, яаж хамгаалагдах гэдэг дүрэм, журмыг боловсруулж гаргасан. Түүн дээр зөвхөн 6000 гишүүнтэй гэдэг боловч энэ тоо сүүлийн тав, зургаан жил өсөөгүй, буурах хандлагатай байгаа учраас бид танхимын хувьд гишүүн байгууллагаа төлөөлж чадахгүй байна гэж дүгнэж байгаа. Хэрвээ сайн төлөөлөөд эхлэх юм бол гишүүдийн тоо жил ирэх тусам нэмэгдэх ёстой. Бусад улсын жишээ ч олон байна.
Сайн, зөв бодлого явуулбал танхимын гишүүнчлэл нэмэгддэг. Үүгээрээ үндэсний танхим санхүүгийн хувьд улам илүү бие даасан болох, илүү хөрөнгө оруулалт, өөрийгөө хөгжүүлэхтэй холбоотой төсөл, хөтөлбөрүүдийг хийх боломж бүрддэх юм. Гол эхний ажил бол энэ.
Мэдээж миний хувьд анх очоод ажлаа аваад анзаарсан зүйл бол Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим өөрөө 2018 оноос хойш өөрөө царцчихжээ. Түүнээс хойш ямар нэгэн дэвшил, хөгжил явагдаагүй байна гэж хувьдаа дүгнэсэн. Яагаад гэвэл ихэнх дүрэм, журмууд 2018 оныхоороо байгаа.
Гэтэл өнөөдөр бид хэддүгээр зуунд амьдарч байна, хэдэн онд байна. Дээрээс нь ажилтнуудын гүйцэтгэлийг үнэлэх, эсвэл ISO-гынхоо баталгаажуулалтыг сунгаагүй байх жишээтэй. Олон Улсын Худалдааны байгууллагын гишүүнээр элсэж явдаг. Тэнд тодорхой том байр суурьтай байдаг байсан бол одоо бараг гишүүнчлэлээсээ хасагдах хэмжээнд очсон байгаа. Үндэсний танхим үйл ажиллагааныхаа хувьд сул байна гэж би дүгнэж байгаа.
Дээрээс нь Үндэсний танхимын хамгийн чухал үүрэг бол гишүүн болон гишүүн бус 100 мянга гаруй байгууллагыг төлөөлдөг төв байгууллага. Өөрөөр хэлбэл төр засагтай хэлцэлд ордог, бизнесийн орчин, баялаг бүтээгчдийг хамгаалах, бодлогын өмгөөлөл үзүүлдэг хамгийн чухал байгууллага. Дээр нь арбитрын үйлчилгээ хүртэл байгаа. Гэх мэтчилэн бид дүгнэх юм бол маш олон асуудал байна. Гуравдугаар асуудал, санхүүгийн сахилга бат маш хангалтгүй байсан.
Тухайн үед би сүүлийн хурал дээрээ санхүүгийн асуудлуудыг нь дэлгэж тавьж байсан. Тухайн үеийн удирдлагууд нь санхүүгийн хувьд сахилга бат муутай. Гишүүн байгууллагуудаас бүрдсэн төсвийг үр ашиггүй зарцуулдаг, хувьдаа ашигладаг, костюм пиджак авсан байх жишээтэй. Бриллиантан бөгжний түүхийг хүртэл манай Удирдах зөвлөлийн гишүүд мэдэж байгаа байх.
Өөрөөр хэлбэл, энэ нь өөрөө жижиг хувийн байгууллага шиг зөвхөн нэг юм уу, хэдхэн бүлэг хүмүүст үйлчилдэг байгууллага болчихжээ гэж би ер нь тухайн үед харж байсан.
-Тэгээд та халагдсан юм уу?
-Энэ асуудлуудын тухайд мэдээж залуу хүн шинэчлэлийг хүсэж байгаа, шүүмжилж эхэлсэн. Тодорхой баримтуудыг хүртэл би УЗ-ийн хурал дээр танилцуулж байсан. Тухайн үеийн удирдлагууд болохгүй байна гээд шууд хууль бусаар халсан.
Түүнийг нь би нэр төрөө сэргээлгэх зорилгоор шүүхэд хандаад шүүхийн шийдвэр нь 2025 оны арванхоёрдугаар сарын 16-нд гарсан. Ийм л процесс болсон. Миний харж байгаа өнцөг болохоор МҮХАҮТ гэдэг байгууллага өөрөө маш хүчтэй байгууллага.
-Уг нь байсан?
-Байсан.
-МҮХАҮТ ч тодорхой бодлогын түвшинд хэлэлцүүлэг өрнүүлж, бизнесийн орчны тухай яриа хэлцэл, тэнд байгаа бизнес эрхлэгчид өөрсдийнхөө дуу хоолойг төр засагт хүргэх энэ том гүүр холбоос ажлыг сүүлийн хэдэн жил хийхээ больсон гэдэг нь тодорхой анзаарагдаж байгаа учраас үүнийг субьектив хандлага гэж бодохгүй байгаа. Ямар оролцоотой байх ёстой юм. Удирдлагын бүтэц нь МҮХАҮТ-д ямар байх ёстой нь ямар болчихоод байгаа гэдгийг та хэлээд өгвөл?
-Танхимын хувьд өөрийнх нь үйл ажиллагаа маш менежменттэй шинэ иноваци шингэсэн, технологи ашигласан, цомхон багаар богино хугацаанд чадварлаг ажиллах ийм шаардлага зайлшгүй гарч байна. Би очоод адаглаад танхимын электрон хэрэгслүүдийг шинэчлэх ажлуудыг хийж байлаа. Серверийнх нь багтаамж хүрэхээ больсон байсан. Өөрөөр хэлбэл, энэ чинь төрийн үйлчилгээг үзүүлдэг. Гарал үүслийн гэрчилгээ олгох, форс мажор, экспертиз үйлчилгээнүүд үзүүлдэг.
Энэ үйлчилгээнүүдийг үзүүлдэг хэрнээ тохнологийн хувьд 2018 он дээрээ гацчихсан байсан. Үүнийг нэлээд шинэчлэх гэж оролдсон. Ер нь удирдлага менежсентийн хувьд маш чадварлаг багаар, маш хурдтай ажиллах ёстой. Таны түрүүн хэлдэг зөв. 2025 онд намайг ажлаа авснаас хойш Татварын хуулийн шинэчлэлийн асуудал яригдаж эхэлсэн. Тухайн үед хэлэлцүүлэг хийгдсэн. Гэхдээ энэ нь нэр төдий. Хэдхэн байгууллага цуглаад саналуудаа өгсөн болоод тухайн үед хууль санаачлагдын зүгээс, Засгийн газрын зүгээс холбогдох сайд, дарга нар нь ирж сонссон болоод өнгөрсөн.
Миний санаж байгаагаар бид аж ахуйн нэгжүүдээсээ санал аваад зөвхөн Татварын хууль дээр 300-гаад санал нэгтгэж өгсөн байдаг. Тэр заалтууд өнөөдөр бодит байдал дээр хуульд орж батлагдаж чадав уу гэх юм бол маш бага, бараг батлагдаагүй. Бид 2025 онд олон юм яриад байвал аль ч үгүй болох юм байна. Нэг зарчмаараа явья. НӨАТ-ыг 5% дээрээ ижил тэнцүү төлдөг болъё гэдэг шаардлагыг хамгийн түрүүнд тавиад явсан ч энэ хуульд тусгагдаагүй, НӨАТ-ын босго 400 сая болсноос биш өөр дорвитой өөрчлөлт орж чадаагүй.
Үүн дээр танхим өөрөө яг үндсэн танхимын дүрэм дээрээ хүртэл ганц л чухал үүрэгтэй. Бизнесийн байгууллагыг төлөөлөх, бодлогын өмгөөлөл үзүүлэх, төр засагтай хэлцэл хийх гэдэг хамгийн чухал үүрэг. Энэ үүргээ хангалтгүй биелүүлж байгаа гэж би хардаг. Үүнийг шинэчлэх ёстой.
Жишээ нь, олон улсад сайн туршлагууд байна. Германы DINK танхим гээд худалдаа үйлдвэрийн танхим байгаа. Энэ байгууллагын саналгүйгээр ямар нэгэн бизнесийн орчинтой холбоотой, татвартай холбоотой хууль нь Бундестагаар буюу их хурлаараа батлагддаггүй. Ямар нэгэн байдлаар санал өгсөн байх ёстой. Ямар нэгэн бизнесийн орчинтой холбоотой хууль санаачилагдаад явлаа гэж мэдээлэл гарах юм бол уг танхимын худалдаа, бизнес, экспортын чиглэлээр олон жил ажилласан туршлагатай, чадварлаг хуульч нар нь төр засгийнхаа эсрэг саналуудаа бариад хэлцэлд ордог.
Бид яг л ийм орчныг хүсэж байна. Яагаад гэвэл би өөрөө одоо бизнес хийж байгаа. Би хөрөнгө оруулалтын чиглэлээр жууч, хөрөнгө оруулалт олж өгөх ажлыг хийж байна. Бизнес, бүтээн байгуулалтын ажилд оролцож байна.
-Өөрөө бизнестэй юм бол яагаад МҮХАҮТ руу их анхаараад байгаа юм бол гэж хүмүүс бодож магадгүй. Ямар ашиг сонирхол байгаад байгаа юм бэ?
-Албан тушаалын хойноос л энэ нөхөр хөөцөлдөөд байгаа юм байна гэж нэг талаас харах байх. Гэхдээ энэ боломж олдсон дээр бизнесийн орчныг шинэчилэх ёстой шүү дээ. Хэн шинэчилэх ёстой юм бэ. Залуу хүн бид нар л шинэчилнэ.
-Өөрөө бизнес эрхэлж байгаа учраас үр дагаврыг нь сайн үүрч байгаа байх?
-Миний нэг анзаарсан юм байгаа. Танхимын удирдлагууд нам бус байх ёстой гэж би хувьдаа дүгнэдэг. Яагаад гэхээр ямар нэгэн Загсийн газрын, намын нөлөөнд орохгүйгээр зөв зүйлийг нь дэмжээд, бурууг нь шүүмжлээд хэлцэл хийгээд явахад нам бус хүмүүс байх ёстой юм болов уу гэж би өөрийнхөө туршлагаар ойлгосон.
-Одоо удирдлагны бүтэц нь ямар тогтолцоотой байдаг вэ?
-Одоо миний санаж байгаагаар. Тухайн үед батлагдсан 111 хүний орон тоотой. Ерөнхийлөгч, ерөнхийлөгч нар гүйцэтгэх захирал нар байна. Гүйцэтгэх захирлын доор Ерөнхий нарийн бичгийн дарга, дэд захирал гэж байна. Доошоо 6-7 алба, нэгжүүд байгаа. Ер нь бүтцийн хувьд жижиг байгууллага биш.
Гэхдээ бид илүү их хурдаа сайжруулах, технологижих шаардлага байна. Дээрээс нь бид маш их жишээ ярьдаг шүү дээ. Истоны Худалдаа, аж үйлдвэрийн танхим гэхэд 100 хувь автоматжсан. Экспорт, худалдаатай холбоотой бичиг баримтуудыг нэг кноп дараад л авна. Гэтэл бид МҮХАҮТ яаж олгож байгаа билээ, бөөн бичиг цаас. Цахимжаад байгаа хэрнээ хангалттай хэмжээнд байж чадахгүй байна.
2025 онд бид E-Business.mn платформыг танхим дээрээ шилжүүлж авъя гээд ажлууд эхлээд явсан. Үүн дээр технологийн хувьд нэлээд хөрөнгө оруулалт шаардлагатай байсан. Өөрөөр хэлбэл тэр том төрийн үйлчилгээг танхим өөрөө хийхэд технологийн хувьд бэлэн биш байсан. Үүнийг шинэчилэх шаардлагаа УЗ-дөө танилцуулаад, төсөв мөнгийг нь батлуулаад ажилдаа орж байсан.
Технологижих зайлшгүй шаардлагатай. Тэгж байж бидний бүтээмж, үр ашиг, хурд, бизнес хийж байгаа хүмүүс бүгд мэднэ, цаг хугацаатай уралдаж ажилладаг.
- Ашиг сонирхол, удирдлагын зүй бус хөрөнгө, санхүү зарцуулсан байдаг юм уу, эсвэл эрх зүйн зохицуулалтын хувьд өөрсдөдөө давуу байдал бий болгосон байдаг юм уу. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа нийтлэг бизнесийн эрх ашгийн төлөө байх ёстой бие даасан хуультай төрийн бус байгууллага шүү дээ?
-Удирдлагын үйл ажиллагаа нэлээд суларсан байна. Ашиг сонирхолтой болсон байна гэдгийг харуулсан олон жишээ байгаа. Би энгийн ганц жишээг хэлэхэд, МҮХАҮТ-ын нэр дээр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Кувейтын аманд 5 га газар байгаа. Энэ аялал жуулчлалын зориулалттай газар. Тухайн үеийн удирдлагууд ямар зорилгоор авсан бэ гэхээр энд экспейшн хоол хийе, олон улсын үзэсгэлэнгийн зориулалттай, ер нь байгаль гоё давхар, давхар юмнуудаа бодсон байх.
Гэтэл энэ газар дээр 2023-2025 оны хооронд бүүр танхимаас нь, Ногоон зээлийн батлан даалтын сан гэдэг сангаас нь мөнгийг нь зээлээд өөрөөсөө хувийн компанид мөнгө зээлээд хаус барьсан. Харамсалтай нь энэ хаусаа хувь хүмүүст борлуулчихсан. Мөн дээрээс нь яг энэ хаус дунд одоогийн удирдлагууд болох 11 хүн өөрсдөө орсон.
-Та хэлж болох уу. Жишээ нь 2023-2025 он яг энэ шийдвэр гарч байх үед хэн, хэн байсан гэдгийг шүүгээд олоход амархан?
-Амархан. Удирдлагууд нь сонгуульт хугацаатай томилогддог. Тэгэхээр тухайн үеийн удирдлагууд гэхээр 2023 онд байсан хүмүүс гэж ойлгож болно. Үүн дээр Т.Дүүрэн, Ц.Магнайбаатар гэж хүмүүс гарч ирнэ. Гол асуудал нь газар нь МҮХАҮТ-ын нэр дээр. Дээр нь байгаа үл хөдлөх хувь хүмүүсийн нэр дээр ийм асуудал үүссэн байгаа. Үүнийг яаж шийдвэрлэх үү гэдэг нь маргаантай. Энд үл хөдлөх авсан зарим хүмүүс борлуулъя гээд ч борлуулж чадахгүй болчихсон.
-Газар нь Худалдаа аж үйлдвэрийн танхимынх биз дээ. Энэ чинь зориулалтын бусаар өөрсдийн зээлээ хувь компанид өгч байгаад бариулаад өөрсдөө аваад хувь хүмүүст зардаг тохиолдол уу?
-Тийм.
-Энэ чинь хууль, хяналтын байгууллагад очдоггүй юм уу?
-Одоо болтол үүнийг шалгаж байгаа газар байхгүй байх шиг байна. Танхим өөрөө дотоод хяналттай. Хяналтын зөвлөл гэж байгууллага байгаа. Энэ байгууллага нь удаа дараа тухайн үеийн удирдлагуудад энэ болохгүй асуудал гэдгийг хэлж байсан юм билээ. Харамсалтай нь үүнийг үл тоогоод одоо болтол нэг тийшээ шийдэгдээгүй явж байна.
-Та үүнийг олж аваад мэдсэн учраас халагдчихсан юм биш үү. Ер нь иймэрхүү зүйлүүдээс болоод?
-Энэ бол зөвхөн нэг л жишээ. Их олон жишээ байгаа. Тэрийг цаг нь болохоор зарлана. Дэндүү хэршүүлийн чанартай болох вий гэж би эмээгээд байна. Энэ бол энгийн жишээ нь.
-Хууль. Хяналтын байгууллагуудад энэ мэдээллүүд очих ёстой юм байна шүү дээ?
-Одоо болтол хууль, хяналтын байгууллагуудад очоогүй байна гэсэн мэдээллийг авсан.
-Үүнийг хяналтын тогтолцоогоороо үүнийг хууль, хяналтын байгууллагуудаар эцэслэн шийдвэрлүүлэх ёстой биз дээ. Газар нь өөрийнх нь үл хөдлөх нь өөрийнх нь биш ч гэсэн хандах эрхтэй биз дээ?

💪🔥 Гурван өдрийн турш үе шаттайгаар зохион байгуулагдаж буй “Physical UHG” спортын тэмцээний эхний өдрийн зургуудаас хүргэж байна. 📸🏆

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:
-Маш олон удаа хяналтын зөвлөлөөс нь удирдлагуудад хандсан юм билээ. Би тэр бичгүүдийг бүгдийг нь харж байсан. Харамсалтай нь одоо яах уу гээд шийдэл байхгүй байна. Би энгийн жишээ л хэлж байгаа юм. Танхим гэдэг байгууллага үндэсний хэмжээнд бодлогын өмгөөлөл хийгээд явж байх ёстой ч өөрөө дотроо иймэрхүү асуудлуудтай байна.
-Эрх ашгийн зөрчилтэй гэдэг нь?
-Дээрээс нь танхимын хууль сая өнгөрсөн 4-5 дугаар сард хэлэлцүүлэгдлээ. Маш олон удаа буцаж байгаа хууль байгаа. Танхим өөрийнхөө хуулийг батлуулж чадаагүй сая унасан. Хамгийн гайхаад байгаа зүйл нь энэ хуульд Үндэсний танхимын санал ороогүй байдаг.
-Хууль тогтоогчид нь авъя гэж хандсан юм уу?
-Маш олон удаагийн хэлэлцүүлэг хийсэн. Маш олон удаагийн санал танхимаас явуулсан боловч тэр санал нь ороогүй байдаг юм билээ.
-Тэгэхээр чинь одоо ямар хүчгүй болж байгаагаа л үзүүлээд байна тийм үү?
-Яг үнэн. Одоо миний хэлэх гээд байгаа гол санаа нь өөрийнхөө хуулийг батлуулж чадахгүй байгаа үнэдсний хэмжээний байгууллага, юун татварын орчин, юун бизнесийн орчин. Логикоор нь бодвол иймэрхүү хэмжээнд л байна. Бусад улсын амжилттай, сайн ажиллаж байгаа жишээнүүдийг бид маш сайн харьцуулж харж байх ёстой. Дээрээс нь гишүүн 6000 гаруй байгууллага байгаа. Тэр 6000 гаруй байгууллагын эрх ашгийг одоо болтол хамгаалж чадахгүй байна гэсэн үг. Дөрвөн жил болоод сонгууль болдог.
-Та нэг улирал болоод халагдаагүй бол юу, юу хийнэ гэж бодож байсан бэ?
-Олон юм байна. Хамгийн түрүүнд миний зорьсон юм бол цахим болгох ёстой. Цахим үйлчилгээг үзүүлье, дээрээс нь төр засгийн хүн сурталтай байгаа үйлчилгээнүүдийг танхим өөрөө нэвтрүүлээд тодорхой хэмжээний хураамжаар орлогожоод илүү нээлттэй байх.
-Төр хувийн хэвшилд өөрсдийнхөө зарим чиг үүргийг шилжүүлэх эрх зүйн зохицуулалт байгаа шүү дээ?
-Зөвшөөрлийн тухай хууль гээд сайжраад зөвшөөрлүүд цөөрөөд байгаа. Дээрээс нь танхимын үндсэн багийг чадвахжуулах асуудал. Хурд, технологи, шинэ арга барилуудыг эзэмших боломж байна уу гэдгийг харахад андашгүй харагдах байх. Ажиллах хүчийг чадавхжуулах, тогтоон барих асуудал. Ер нь ажлын ачаалал өндөр байдаг учраас шантраад ажлаа өгчихдөг.
Бид бизнес хийж байгаа хүмүүс, мэдэж байгаа. Хүний нөөцийн асуудал маш чухлаар тавигдах асуудал болчихсон. Ихэнх ресторан, бүтээн байгуулалтын байгууллагуудад дандаа гаднын ажиллах хүч ажил хийж байна.
Монголоос ажиллах хүн олдохгүй байгаа. Филлиппин, Индонез, БНХАУ-ын ажилчдыг авчирч гол ажлуудаа нугалж байна. Дараагийн нэг чухал ажил нь МҮХАҮТ өөрөө тодорхой хэмжээнд төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэш, санхүүжүүлдэг, магадгүй зуучилж бас болно. Монголоор дүүрэн хөрөнгө оруулалт хайсан бизнесүүд зөндөө байна. Үүнийг Үндэсний танхим өөрөө холбож өгдөг. Олон улсын хөрөнгө оруулалтын сангуудтай холбож өгдөг ажлуудыг хийх ёстой.
-Танхимын хийх ёстой ажил нь энэ биш үү?
-Үндсэн ажил нь энэ. Одоо Сингапурын Худалдаа, аж үйлдвэрийн танхим гэхэд бүүр жижиг, дунд бизнесийнхээ төлөөллийг дагуулаад ямар асуудлууд байна, ложистик, хил, гаалийн асуудлууд байна уу гээд улс орон болгонд очоод тэдний зах зээлийг нь нэмэгдүүлэх талаар ажиллаад явдаг.
Улс, орон бүрд өөрийн салбар нэгжүүдээ байгуулчихна. МҮХАҮТ өөрөө миний санаж байгаагаар 12 улсын 21 хотод салбар, төлөөлөгчийн танхимтай. Гэхдээ тэнд ямар ч ажил явагддаггүй.
-Тэнд хүмүүс байдаг юм уу, томилогдож очоод цалин аваад юу хийдэг юм бэ?
-Тэр хүмүүс цалингүй. Гэхдээ монголын бизнесийг төлөөлөөд тэнд байгаа хүмүүс. Тэгэхээр тэр хүмүүсийн үндсэн ажил нь монголд хөрөнгө оруулаач ээ, бизнес хийгээч ээ гээд хөрөнгө оруулалтын нөхцөл байдлыг танилцуулаад сангуудтай уулзаад, тохиролцоод нааш нь татаад бизнесүүдээ холбож өгөөд, магадгүй бизнесүүдээ аваачаад туршлага судлуулаад хооронд нь уулзуулаад гэрээ, хэлцэл хийх ийм ажлуудыг хийгээд явах ёстой. Олон улсын хэмжээнд ч гэсэн ажиллах бүтэц нь танхимын дүрэм, хуулиараа байдаг. Үнэхээр бид үүнийг ашиглаж чадаж байна уу гэвэл зөвхөн би ч биш бүгд л хангалтгүй үнэлгээ өгөх байх. Энэ нь өөрөө зөвхөн 6000 гишүүний асуудал биш, 100 гаруй мянган аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага шүү дээ.
-Цаанаа нь монголын эдийн засгийн асуудал шүү дээ?
-Яг үнэн. Үндсэн үүргүүдийнх нь нэг нь экспортыг тэлэх, эдийн засгийг нэмэгдүүлэх юм.
-Импортоос хараат байгаа энэ байдлаа хязгаарлах гээд бидэнд ажлын байраа нэмэгдүүлэх, дотоодын эдийн засгаа тэлэх гээд иргэн болгон аятайхан нөхцөлд амьдарч эдийн засгийн эрх чөлөөнд хүрмээр л байгаа энэ нөхцөл байдал. Дээрээс нь бизнесийн орчинд шударга өрсөлдөөнийг бий болгох. Жижиг бизнесээ бойжуулж, олон аж ахуйн нэгжүүд бизнесээ зовлонгүй хүнд цалин өгөөд ажиллуулаад үйлчилгээ үзүүлье гэдэг юм уу ямар нэгэн үйл ажиллагаа эрхлэхдээ зовлонгүй ажиллахын тулд МҮХАҮТ тэдний эрх ашгийг хамгаалж байх ёстой байгууллага.
-Олон улсад гоё жишээгүүд зөндөө байна. Дубайн танхим гэхэд бүх юмаа цахим болгосон. Блок чейн технологийг нэвтрүүлчихсэн. Тэгэхээр ямар ч худалдааны экспортын хувьд саадгүй байх жишээтэй. Дээрээс нь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр тухайн улсын үндэсний танхимууд маш сайн ажилладаг. Дубайн өнөөдрийн түвшинд хүрсэн амжилтынх нь бараг 50-аас дээш хувийг Худалдаа аж үйлдвэрийн танхим нь бүрдүүлсэн байдаг.
Өөрөөр хэлбэл, би бизнес хийгээд явж байхад хамгийн түрүүнд гаднын хөрөнгө оруулагчид “Бидний мөнгийг хэн хамгаалах юм, ямар баталгаа байна?” гэж асуудаг. Бид төр хамгаална гэж хэлдэг боловч яг үнэндээ хөрөнгө оруулалт нь бүтэлгүйтчихсэн, дээрэмдүүлчихсэн нь их байдаг.
Танхим өөрөө дэргэдээ олон улсын арбитрын үйлчилгээ үзүүлж байгаа. Олон улсад нэр хүндтэй үйлчилгээ шүү дээ. Арбитрын үйлчилгээгээ хүртэл бид энэ гаднын хөрөнгө оруулагчдад танилцуулж чадаж байна уу, үгүй юу, тэдний эрх ашгийг арбитраараа дамжуулаад хамгаалах боломж байна. Дээрээс нь монголд танхим дэргэдээ хөрөнгө оруулагч нарыг хамгаалах тусдаа интитуци хүртэл байгуулах шаардлага үүсэж байна. Хөрөнгө оруулалтыг зуучлах маш олон боломж байна. Энгийн жишээ яръя.
Өнгөрсөн хугацаанд миний бие Тавантолгойгоос Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замын төсөл дээр хөрөнгө оруулалт босгох дээр ажилласан. 200 гаруй сая ам.доллар. Үүн дээр ажиллаж байхад тулгарч байсан хамгийн гол хүндрэл юу вэ гэхээр миний энэ хөрөнгө оруулалтыг хэн хамгаалах юм бэ, ямар хууль эрх зүйн орчин байгаа юм, танхим ямар үүрэгтэй юм бэ гэж л асуудаг.
Манай монголын хувьд хөрөнгө оруулалтын эрсдэлийн түвшингөөрөө маш өндөрт ордог. Ер нь хөрөнгө оруулсан хүмүүсийн дийлэнх хувь нь хөрөнгөө алддаг гэсэн судалгаа хүртэл байгаа. Энэ нь бидний хувьд ажиллах ёстой зүйл. Хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байж л Монгол Улс маань улам л илүү сайхан болно. Би залуу хүний хувьд энэ өөрчлөлтүүдийг хийгээсэй. Би биш юмаа гэхэд өөр хүмүүс хийгээсэй гэж маш их хүсэж байна. Тэгэх юм бол бидний бизнест илүү таатай орчин бий болно.
-Таны шүүхээр буцааж томилогдох ёстой энэ процесс ямар хэлэлцүүлгээр яваад хэзээ хэрэгжих бол гэдэг дээр ямар хүлээлттэй байна. Уг нь их хуралтай, ТУЗ-тэй гээд бүх шатанд нь харахаар эрүүл засаглалтай юм шиг байдаг шүү дээ?
-ТУЗ-ийн хурал арваннэгдүгээр сарын 5-нд зарлагдсан байгаа. Гэхдээ шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх эсэхийг хэлэлцэнэ гээд оруулчихсан. Тэгэхээр би тэрийг их гайхаж байгаа.
-Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх эсэхийг УЗ нь хэлэлцэнэ гэж үү?
-Шүүхийн шийдвэрийг хэлэлцэнэ гэдэг агуулга байгаад байгаа юм болов уу гэж би их гайхаад байгаа.
-Нөгөө Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг хүлээж авна л гэдэг ганцхан юм байгаа. Хүлээж авахгүй бол нэг удаадаа буцаана. Их суудлын хуралдаанаар бол яалт ч байхгүй хүлээж авахаас өөр гарцгүй гэдэг. Монгол Улсад хамгийн эцсийн шийдвэрийг шүүх гаргаж байгаа шүү дээ?
-Үнэн. Шүүх гаргаж байгаа. Шүүхийн шийдвэрийг Засгийн газар хүртэл хэрэгжүүлдэг. Тэгэхээр энэ байгууллага ямархуу хэмжээнд ажиллаж байгааг та бүхэн эндээс дүгнэж болохоор байгаа байх.
-Эрх зүйн зохицуулалтаа яаж ойлгож байгаа нь тодорхой байгаад байна?
-Хамгийн нэр төртэй ажиллаж байх ёстой, хууль дээдлэх ёсыг үлгэрлэж байх ёстой, дэргэдээ арбитрын байгууллагатай энэ байгууллага өөрөө шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй 10 сар явж болж байна.
-Тэгээд бүүр хэрэгжүүлэх эсэхийг хэлэлцэнэ гээд?
-Хууль дээдлэх ёс хаана явж байна. Шударга нийгэм бид хүсээд байдаг. Гэтэл шударга ёс байна уу, үгүй юу гэх мэтчилэнгээр. Өнгөрсөн хугацаанд анхааралтайгаар хүлээсэн. Ямар ч байсан асуудлаа шийдэх байх гээд. Өнөөгийн байдлаар ийм л нөхцөл байдалтай байна. Арваннэгдүгээр сарын 5-нд хурлаараа шийдэх байх гэж найдаж байна.
-Удирдах зөвлөлд хэн, хэн гэдэг хэдэн хүн байдаг вэ гэдгийг хэлээд өгөөч. Тэр чинь нээлттэй мэдээлэл?
-Энэ бол нээлттэй мэдээлэл. Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн вэб сайт дээр байгаа, 75 гишүүн бий. Монголын ТОП-100 аж ахуйн нэгжийн төлөөлөл бүгд байгаа. Орон нутгийн 21 аймгийн салбар, танхимын дарга нар өөрөө Удирдах зөвлөлийн гишүүнээр шууд ордог. Ийм 75 хүний бүрэлдэхүүнтэй.
-Одоо гүйцэтгэх захирлын үүргийг хэн гүйцэтгэж байгаа юм бэ. Тэр хүн ер нь ямар ажлууд хийж байгаа гэсэн мэдээллүүд танд байгаа юу. Нэгэнтээ өөрөө ажлаа өгчихөөд дараагийнхаа хүний асуудал руу ороод байх бизнесмен хүмүүсийн хувьд зүй зохисгүй л дээ. Гэхдээ одоо яг юу хийгдэж байна?
-Яг нарийн мэдээлэл надад алга. Би ч өөрөө үйл ажиллагаанд нь сураглаад явах цаг, зав байсангүй. Тэгэхийг ч хүсэхгүй байна. Тэр хүн өөрийнхөө чиг үүргийнхээ дагуу ажлуудаа хийж байгаа байх. Үүн дээр нэг асуудал байгаа нь юу вэ гэхээр, бид танхим дээр дээр жаахан бужигнаан үүсээд 2025 онд сонгуулиар гарч ирсэн.
Албан ёсны Ерөнхийлөгчөө огцруулчихсан. Оронд нь дараагийн их хурлаа зарлалаа гээд түр орлон гүйцэтгэгч томилсон.
-Б.Лхагважав гуай түр орлон гүйцэтгэгч тээ?
-Гэтэл одоо энэ томилсноос хойш 1,6 жил хурал нь ч зарлагдаагүй, үндсэн ерөнхийлөгч нь томилогдоогүй, мөрийн хөтөлбөр ч байхгүй байна.
-Д.Энхтүвшин гишүүн ерөнхийлөгч нь байсан. УИХ-ын гишүүн болоод ажлаа өгөөд явахаар Б.Лхагважав гуай түр орлосон гэж ойлгоод байгаа?
-2024 онд дахиад сонгууль болсон. Д.Энхтүвшин ерөнхийлөгчийн хувьд гишүүн боллоо гээд ажлаа өгсөн. Тэгэхээр үндсэн ерөнхийлөгчийг зайлшгүй хурлаараа шийдэж таарна. 2024 оны арваннэгдүгээр сард хурал нь болоод Л.Төр-Од гэдэг хүн ерөнхийлөгч болсон. Дээгүүрээ бужигнаан үүсээд 2025 оны зургаадугаар сард огцорсон. Түүнээс хойш л түр орлонгоор Б.Лхагважав орлоод явж байгаа гэсэн үг.
-Ер нь хуулийн зохицуулалт нь ямар байдаг юм?
-Хуулийн зохицуулалт нь үндсэн ерөнхийлөгчийг томилох ээлжит болон ээлжит бус хурлыг зарлаж шийдвэрлэнэ гэж байдаг.
-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын томилгоотой түр үүрэг гүйцэтгэгч нар маш ихээр яам, агентлагын ТНБД хийж байгаа. Энэ нь бизнесийн салбарт ч гэсэн орчихсон байгаа нь хачирхалтай байгаад байна?
-Хуулиараа түр орлон гүйцэтгэгчийн хэм хэмжээнүүд байгаа. Жишээ нь, хүн ажилд авахгүй, халахгүй, цалин нэмэхгүй гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйлс байгаа. Хамгийн чухал асуудал нь ерөнхийлөгч нар мөрийн хөтөлбөрөө дэвшүүлээд өрсөлдөөд сонгогддог. Яг үндсэн ерөнхийлөгч сонгогдохоор тэр мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ. Мөрийн хөтөлбөрийг гишүүн байгууллагууд, бизнесийн байгууллагууд үнэлэлт, дүгнэлт өгөөд энэ мөрийн хөтөлбөрийг сонгож байна аа буюу энэ ерөнхийлөгчийг ажиллуулъя гэдэг байдлаар сонгуулиа хийж байгаа. Одоо бид мөрийн хөтөлбөргүй явж байгаа гэсэн үг.
-Ямар ч чиг баримжаагүй хүссэн зүг рүүгээ, хүссэн шийдвэрээ гаргаад явж байгаа гэж ойлгож болох уу?
-Тэгж ойлгож болно.
-Танд өөр нэмж тодруулж хэлэх зүйл байгаа юу?
-Би УЗ-ийн гишүүддээ болон нийгэмд зөв мэдээлэл хүргэе. Өөрөөр хэлбэл, бид Үндэсний танхим шинэчилэгдээсэй гэдгийг хүсэж байна. Маш хүчтэй байгууллага хэвээрээ болоосой, хуучин хэмжээндээ очоосой, түүнээс ч илүү болоосой, өнгө төрх нь сайжраасай. Бизнесийн орчныг хамгаалдаг, дуугардаг, өмгөөлдөг болоосой гэж маш их хүсэж байна.
Дээрээс нь баялаг бүтээгчдийг, бизнес эрхлэгч нарыг нийгэмд их харлуулах юм их явж байна. Үүн дээр ямар ч өмгөөлж, хамгаалж байгаа юм алга. Зээл авсан байгууллага нь буруудаад явж байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, энэ аж ахуйн нэгж бизнесээ хөгжүүлэх нь зайлшгүй хамгийн хямд зээлийг хайна. Түүнийг авсан нь тэр байгууллагын буруу биш.
Гол нь ямар арга замаар авсан гэдгийг нь ярихаас биш, бизнесийн байгууллагуудыг бид аль болох дэмжээд, зээл тусламжийг нь олгоод өргөжиж тэлэх, экспортыг нь нэмэгдүүлэх чиглэлд нь ажиллуулах боломжийг нь бүрдүүлж өгөх ёстой. Үүнд танхимын хамгийн чухал үндсэн үүрэг нь байгаа гэж ойлгож явдаг. Тэр үүрэг нь хэрэгжихгүй байна. Би өөрөө бизнес эрхэлж байгаа хүний хувьд хэлэхэд маш хангалтгүй л үнэлгээ өгнө.
-Үг сольсон танд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.









