
Монгол Улсад одоогоор АИ-92 төрлийн бүтээгдэхүүн 71,552 мянган тонн буюу 33 хоногийн ердийн хэрэглээ, АИ-95 төрлийн бүтээгдэхүүн 3,965 мянган тонн буюу 44 хоногийн хэрэглээ, Дизель түлшний хувьд 106,683 тонн буюу 27 хоногийн ердийн хэрэглээний нөөцтэй байна.
Мөн манай улс АИ-92 бүтээгдэхүүний тухайд ОХУ-тай байгуулсан 705 ам.доллараар тогтмол нийлүүлэх гэрээний нөхцөл дээр гурван сар тогтмол үнэ 30 хувиас дээш нэмэгдсэн тохиолдолд үнийг эргэж харна гэсэн гэрээтэй.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Үндсэндээ дөрвөн сарын турш тодорхой хэмжээний үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор үнэ нэмэх нөхцөл байдал тогтоогдож магадгүй. Гэхдээ наадмын өмнө болон наадмын үеэр үнэ нэмэх, тасалдал, хомсдол бий болох ийм нөхцөл байдал өнөөдрийн түвшинд байхгүй. Наадмын дараа 20-ноос хойш үнэ хангамжийн нэгдсэн зөвлөл хуралдана. Энэ зөвлөлийн хурлаар тодорхой хэмжээний зарим төрлийн бүтээгдэхүүн дээр үнэ бууруулах, зарим дээр нь үнэ нэмэгдэх асуудлыг эргэн хэлэлцэнэ. Тодруулж хэлэхэд, АИ-92 төрлийн автобензин болон дизель түлшний хувьд тасалдал, хомсдол бий болох нөхцөл байдал өнөөдрийн түвшинд байхгүй гэдгийг салбар яамнаас мэдээллээ.
Д.Өөдөө











