УАЗ ангиллын кросс уралдаанд Өвөрхангай, Улаанбаатар, Говь-Алтай аймгийн нийт 15 тамирчин оролцож, говийн бартаатай замд хурд хүч, авхаалж самбаагаа сорин уралдах гэж байна.

Энэхүү уралдаан нь баярын хамгийн олон үзэгч татдаг, сэтгэл хөдөлгөсөн спортын нэг бөгөөд оролцогчид говийн өвөрмөц тогтоц бүхий замд хурд, жолоодлогын ур чадвараа харуулан өрсөлдөх юм.
Эх сурвалж: Өмнөговь Аймгийн Засаг Даргын Тамгын Газар
