
Ирэх 12 сарын эхээр болох Ардчилсан намын их хурлаар 3 давхар дээлнийхээ хүрмийг тайлаад байгаа О.Цогтгэрэлийн дээлийг нь мулзалж, их хурлын гишүүн гэх дан цамцтай нь үлдээж магадгүй байна.
Учир нь улсынхаа олох ашгийг худалдан амин хувьдаа оффшор хөрөнгөтэй болж хувьцааны ашиг өвөртлөн долларын саятан болсон гэх сайд ч явсан, УИХ-ын дэд дарга, гишүүн ч явсан, ялтан ч явсан одоогоор АН-ын гал тогоог баригч С. Баярцогт намын дарга болох замаа хэдийнэ засч эхлэв бололтой. Дан дээлтэй Сангажав гуайн хүү даараа болов уу яагаа бол биш, давхар дээлтэй болж чадах эсэх нь АН-ын их хурлаар тодорно. Цаашлаад УИХ гишүүн Д.Цогтбаатараар туг дахиад бүүр давхар дээлэн дээрээ хүрэмтэй болох боломж харагдаад эхэлсэн.
УИХ дах бүлгийн даргаа нэр дэвшигчдийн өрсөлдөөн болгож, тангараг тасардаг ужгирсан аргаараа АН-ынхан талцдагаараа талцаж, гишүүдээ тас хувааж нам муудалцуулсан нь ил болоод удаагүй байна. Энэ хуваагдал цаашид улам лавширч намын даргаа залгуулаад 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ татаж унагах магадлалтай болчихлоо.
Үүний цаана МАН-тай сэм уулзаж, нам тохиролцож "хар муур гүйлгэсэн" талынхан гишүүдийнхээ итгэлийг зараад ашиг хийж үлдэнэ. Харин олон жил дараалан толгой гудайлган ялагдлын дөнгийг үүрч яваа Ардчилсан намын гишүүд, дэмжигчид 2027 оны сонгуулийн дараа доошоо харж, дорой дуугарч, АН-аас МАН-руу явах жим нь өдөр өдрөөр зам болж тодорсоор байх юм.
Бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэгтэн асан Эйпштэнийн найз гэгддэг саяхан "нутаг буцсан" Ерөнхийлөгч асан наадам үзэх гэж ирээд буцахад л УИХ дахь АН-ын бүлгийнхэн тас хуваагдаж, нам муудаж байгааг зүгээр нэг тохиолдол гэж ойлговол хэт гэнэн болно.
Ирснийхээ дараахан Төрийн тэргүүний өрөөнд өнжиж, ухаан сэхээгүй улаан зээрд болоод гарсан тухай төрийн ордны амтай болгон ярьж, чихтэй болгонд дуулгаж байна.
Тиймээс ч түүний хийсэн тохироо УИХ дах АН-ын бүлгийг хоёр хувааж, цаашлаад далд фронтод АН-ын жагсаалтынхнаар дахин нэг фракц амилуулж байх нигууртай гэсэн “Бор шувуу” дүүлэн нисэж эхэллээ.

💪🔥 Гурван өдрийн турш үе шаттайгаар зохион байгуулагдаж буй “Physical UHG” спортын тэмцээний эхний өдрийн зургуудаас хүргэж байна. 📸🏆

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Бизнесийн эрх ашгаараа, цагдаа шүүх дээр байгаа хэргээрээ барьцаалагдсан (ер нь бол төмсөгдүүлсэн) УИХ дах АН-ын бүлгийн бизнестэй баян гишүүд нь хүссэн ч эс хүссэн ч тохиролцоонд орж барьцаа битгий хэл асуудалтай Б.Түвшин гишүүнийг бүлгийн даргаараа сонгоход нөлөөлж хайнааг нь хагалчихлаа.
"Туул"-ын мөсийг долоох нь холгүй босгосон бизнесийг нь ухаад үзвэл нөгөө "хүрээний бузар" гэдэг шиг дэндүү их асуудалтай тэднийг барьцаалж ганц утсаар гарын аясаар хөдөлгөж байгаа нь Ардчилсан нам цаашлаад Ардчилал үгүй болох эрсдэлтэй.
УИХ дах АН-ын бүлгийн олонх гишүүн ЗГ-ыг унагахаар гарын үсгээрээ баталгаажуулчихсан байтал УИХ-ын босго давуулж чадаагүй О.Цогтгэрэл өмсөөд элэгдүүлэх нь бүү хэл салхи савирганд ч гаргаж чадаагүй хүрэм, дээл, цамцнаасаа салах нь цаг хугацааны л асуудал болчихлоо. Тэр Ерөнхийлөгчийн талынханд ямартаа ч хүрмээ тайлж өгсөн нь С.Баярцогтоор дамжин Ерөнхийлөгчийн уяаны үзүүрт хүзүүгээ оосорлуулсныг илтгэнэ.
Өвлийн дунд сарын эхээр болох АН-ын их хурлаар түүний дээл ар араасаа тайлагдах нигууртай эсэхийг намын нөхөд нь шийднэ. Том бизнестэй юм, хоосон намаа хоолтой болгоно гэж итгэн даргаа сонговол, эсрэг намдаа эрх мэдлээ тавган дээр гаргаад халуунаар нь идүүлж буйтай л ижил аж.
АН-ынхан үзэл санаа, үнэт зүйлээр нэгддэг нам гэх бүтцийг эдийн засгийн мөлжлөгийн хэлбэрт оруулан мөнгөтэй нь сонгуульд нэр дэвших эрхийг авч байгаа нь С.Баярцогтын дотор санаа. Энэ санаа АН-ын хамаг хагарлын үүдийг нээж мэднэ.
"Хүн нь байвал хэрэг нь олдоно" үр дагавар бизнесийн салбарынханд байж л байдаг. Энэ жамаар О.Цогтгэрэл намаа биш, бизнесээ авч үлдэх тохироог С.Баярцогтын шахалтаар хийлээ.
Ингэснээр АН-д үзэл санаа, үнэт зүйлээрээ нэгддэг итгэл бөхөж, мөнгөний өмнө сөхрөх нь Ардчилсан намыг ч Ардчлалыг ч доройтуулах гэсэн бусдын явуулга бодитой хэрэгжлээ. Энэ мэт олон зовлон АН-ын угтаж, угтаж ч гэж дээ нөмрөөд байна.
Өнөөдөр бүлгийн даргын суудлаас эхэлсэн хагарал маргааш намын даргын сэлгээ болж, нөгөөдөр сонгуулийн ялагдлын шалтгаан болон үлдэх гэмтэй.
Тэр үед хэн нэгэн албан тушаалаа алдсан харамсал биш Ардчилсан намд итгэсэн гишүүд, дэмжигчид, сонгогчдын цөхрөл болж үлдэх вий.









