
«Inception» киноны дэгжин хувцасласан луйварчнаас эхлээд «RocknRolla» киноны жолооч хүртэл. Том Хардигийн дэлгэцийн дүрүүдийн хувцаслалтаас эрчүүд юу суралцаж болохыг энд өгүүлнэ.
Том Харди ихэвчлэн сайн залуугийн дүр бүтээдэггүй. Тэр хуурамч бичиг баримт үйлдэгч, асуудал зохицуулагч, жолооч, дүрэм зөрчигч тагнуул, тэр бүү хэл Британийн гэмт хэргийн ертөнцийн хамгийн алдартай ихрүүдийн аль алиных нь дүрд тоглож байв. (Ихрүүдийн тухайд өрсөлдөхүйц олон жишээ байхгүй л дээ.) Тэдний ихэнх нь аюулын дохио болсон хүмүүс гэдэг нь үнэн. Гэхдээ тэдгээр аюулын дохио нь тун ганган хувцастай гэдгийг бүү март.
Үүнд хувцасны дизайнеруудын хувь нэмэр их. Тэд Хардиг 1960-аад оны Лондонгийн зүүн хэсгийн сонгодог загварын хувцаснаас эхлээд Стив Маккуины хэв маягийг санагдуулам 1970-аад оны гадуур хувцас хүртэл өмсгөж байлаа. Гэхдээ Том Харди өөрөө ч хувцсыг өөрийнхөө хэв маяг мэт харагдуулж чаддаг онцгой авьяастай нэгэн. Түүнийг ковбой загварын цамц эсвэл гурван хэсэгтэй костюм өмсгөсөн ч аль алинд нь яг л зохицсон мэт харагдана. Аль ч хувцаслалтыг нь дуураймаар санагддаг гэдгийг тодотгомоор.
Үзэгч бүр Леорнардо Каприогийн эргэлддэг орой болон Жозеф Гордон-Левиттийн гурван хэсэгтэй хослолыг энэ кинонуунаас санадаг болов уу. Гэвч «Inception» киноны хамгийн сайхан хувцасласан эр бол ихэнхдээ анзаарагддаггүй нэг их тодроод байдаггүй. Тэр дүр бол Том Хардигийн бүтээсэн Эймс.


Хувцасны дизайнер Жеффри Көрланд түүнийг Грэм Гриний зохиолоос гарч ирсэн мэт, гадаадад амьдардаг нэгэн эрээр төсөөлсөн гэдэг. Дүрийн бүх хувцсыг тусгайлан урласан бөгөөд зарим нь Дрис Ван Нотены загварын тайзнаас шууд буусан мэт харагдуулдаг.
Батик хээтэй цамц, зах нь задгай тавьсан сул пиджак, цэвэрхэн эсгүүртэй өмд, мөн түрийвчний гинж гээд л өөрөөр хэлбэл, наранд хэт удаан сууж, нарны тос огт хэрэглэдэггүй эрийн хувцаслалт юм.

Тэгээд мэдээж цаг нь бий. Көрланд тайзны эд зүйл хариуцсан ажилтны цуглуулгаас алтан өнгийн, Tank загвартай эртний цаг сонгожээ. Харин цагны брэндийг тэр одоо өөрөө ч мартсан гэнэ. Reddit-ийн цаг сонирхогчид 16 жилийн турш мартагдсан брэндийг тогтоохоор эрэл хайгуул хийсээр байгаа.
«Legend» киноны хувцасны багт нэг чухал даалгавар тулгарчээ. Том Хардиг Том Хардигаас нь хэрхэн ялгах вэ? гэдэг. Киноны ахлах хувцасны дизайнер Каролайн Харрис болон Сохогийн оёдолчин Крис Керр нар үүнийг товчоор шийдсэн байна.

Эелдэг, бусдад таалагддаг Рэгги нэг эгнээ товчтой, итгэл төрүүлэхүйц, энгийн костюм өмсдөг бол тогтворгүй, түрэмгий зантай Ронниг илүү эршүүд харагдуулахын тулд мөрийг нь зузаалсан, хоёр эгнээ товчтой, гурван хэсэгтэй костюм өмсдөг.
Гэхдээ хоёулангийнх нь хувцсыг хуучны даавуугаар урласан тул өмсөж эхэлсэн мэт, байгалийн элэгдэлтэй харагдана.
Жаран жилийн дараа ч та аль нэг ихрийн хувцсыг өмсөөд ямар ч зочид буудлын бааранд орсон хэн ч гайхахгүй. Гэхдээ ажил хэргийн тухай ярьж эхлэх хүртэл чинь шүү.
Хүйтэн дайны үед Британийн тагнуулын байгууллагыг донсолгосон бодит үйл явдлуудаас сэдэвлэсэн «Tinker Tailor Soldier Spy» кино 1973 онд MI6-ийн дотор нуугдсан Оросын тагнуулчийг илрүүлэх ажиллагааны тухай өгүүлдэг.



Тиймээс кинонд саарал костюм өмссөн, янз бүрийн ажил хийж буй эрчүүд олонтаа гарна.
Гэхдээ Хардигийн бүтээсэн Рики Тарр тэднээс өөр. Тэр хувцаслалтаараа онцгой зан чанартай цорын ганц тагнуул юм. Үүнийг хувцасны дизайнер Жаклин Дюрангийн сонголтууд бий болгожээ.
Түүний санаа нь Стив Маккуиныг тагнуулын даалгаварт явуулсан мэт харагдуулах байв. Истанбулд нэхий дотортой хүрэм, Парист Baracuta брэндийн Харрингтон хүрэм, харин стандарт костюм огт үгүй.
Өнөөдөр олон залуу эрчүүдийн сошиал хуудсаар дүүрэн байгаа загварын хэв маяг энэ. Харди үүнийг 15 жилийн өмнө аль хэдийн өмсөж байжээ.
<<MobLand>> цувралд Пирс Броснан, Хелен Миррен нар хэд хэдэн чиглэлд дайн хийж буй Ирландын гэмт хэргийн гэр бүл болох Харриганыхныг удирдана. Харин бүх зүйл буруугаар эргэх үед хэн рүү хандах ёстойг Том Хардигийн дүр Харри Да Соуза хамгийн сайн мэднэ.



Харри бол аливаа асуудал үүсэхэд дуудагддаг хүн. Тэдний гэр бүлд асуудал харьцангуй олон тохиолдох нь ойлгомжтой. Хувцасны дизайнер Ребекка Хейл түүнд ажилдаа тохирсон хувцасны цуглуулга бүрдүүлжээ. Котсволд дахь эдлэн газрыг хариуцаж явахдаа хуучирсан, лав шингээсэн хүрэм өмсөнө. Харин хотод ажил хэргийн уулзалтад оролцохдоо том, урт пальто өмсдөг.
Гэхдээ энгийн, даруухан эрэгтэй хувцаслалтаас нэг онцгой зүйл бий. Түүний цаг.
Нэгдүгээр улиралд Харди цул алтаар хийсэн Rolex GMT-Master II цаг зүүсэн бөгөөд энэ нь цувралын хамгийн үнэтэй цаг гэж мэдээлэгдсэн байдаг. Ажил олгогчийн даалгаврыг биелүүлдэг хүн гэхэд тун чамгүй үнэтэй цаг шүү.
Гай Ричигийн «MobLand» бол Том Хардигийн гэмт хэргийн тухай кинонд тоглосон анхны тохиолдол биш. «RocknRolla» кинонд тэрээр гэмт хэргийн бүлэглэлийн жолооч Царайлаг Бобын дүрийг бүтээдэг.


Киноны бусад дүрүүд үдийн хоолноос өмнө хэн нэгнийг «аргалуулчихсан» мэт харагддаг бол Хардигийн энгийн, даруухан хувцаслалт түүнийг хөршийн томоотой хүү шиг л харагдуулна.
Өнгөө алдсан жинсэн цамц. Жинсэн өмдтэй хослуулсан сонгодог бомбер хүрэм. Эсвэл цээжээ бага зэрэг ил гарган өмссөн цэнхэр, дөрвөлжин хээтэй ковбой загварын цамц.

Эдгээр нь бүгд энгийн хувцаснууд. Түүний сэтгэл татам байдлыг илүү тодотгох боломж олгодог. Тэрээр цагдаад хэн мэдээлэл өгч байгааг мэдэхийн тулд хуульчийг үгээрээ урхидаж, нууцыг нь хэлүүлдэг хэсэгт энэ чанар нь бүр тод харагдана.
Үүнээс дөрвөн жилийн өмнө Харди «Layer Cake» кинонд Кларкийн дүрд тоглож байжээ. Тэр ч бас Лондонгийн гэмт хэргийн бүлэглэлийн гишүүн боловч хувцаслалт нь огт өөр: Гөлгөр самнасан үс, пиджак, задгай захтай цамц, бренди, навчин тамхи.
Нэг төрлийн гэмт хэргийн ертөнц. Харин хувцаслалт нь тэс өөр байдаг юм.