АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Нобелийн энх тайвны шагналаар өөрийг нь шагнаагүйд дахин бухимдаж, энэ шийдвэр Норвег улсын нэр хүндэд арилашгүй хар толбо үлдээлээ хэмээн мэдэгдлээ.
Тэрбээр энэ жилийн Нобелийн энх тайвны шагналыг Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгч асан Нави Пиллайд олгохоор болсныг зарласнаас хэдхэн цагийн дараа ийнхүү мэдэгдсэн байна.
Шүүгч Пиллай нь Газын зурваст Израиль улс геноцид үйлдсэн гэх дүгнэлтэд хүрсэн НҮБ-ын тайланг гаргаж, удирдсан юм.

Нью-Йорк мужийн Сиракьюз хотод болсон сонгуулийн сурталчилгааны үеэр Ерөнхийлөгч Дональд Трамп Пиллайг шүүмжилж, “Урьд нь би энэ хүний тухай огт сонсож байгаагүй. Өөр хэн ч сонсоогүй байх” гэж хэлжээ.

💪🔥 Гурван өдрийн турш үе шаттайгаар зохион байгуулагдаж буй “Physical UHG” спортын тэмцээний эхний өдрийн зургуудаас хүргэж байна. 📸🏆

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Дональд Трамп ерөнхийлөгчөөр ажилласан жилүүддээ Нобелийн энх тайвны шагнал хүртэх хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлж, шагнал аваагүйдээ сэтгэл дундуур байгаагаа нууж байгаагүй.
Тэрээр “Энэ бол Норвеги улсын болон ийм гутамшигтай шийдвэр гаргасан хүмүүсийн нэр хүндэд үлдэх арилашгүй хар толбо” хэмээн мэдэгдсэн.
Мөн тэрээр өөрийнх нь оролцоотойгоор олон улсын зөрчил, мөргөлдөөнийг зохицуулсан гэж үздэгээ онцолсон байна. Тухайлбал, Өмнөд Солонгос, Хойд Солонгосын хооронд, Япон, Хойд Солонгосын хооронд, мөн Хятад, Тайванийн хооронд зэвсэгт мөргөлдөөн гарахаас сэргийлэхэд тусалсан гэж мэдэгджээ.
Ерөнхийлөгч Дональд Трамп:
Нобелийн энх тайвны шагнал ардчиллыг эсэргүүцдэг, соёл иргэншлийн дайснууд болсон цөөн хэдэн хэт туйлширсан үзэл сурталтны үйлдлээс болж нэр хүнд нь бүрмөсөн унасан. Бид Норвегийг мартахгүй.









