

АНУ-ын инфляцын мэдээлэл гарахын өмнө алтны үнэ тогтвортой байна
АНУ-ын арванхоёрдугаар сард нийлүүлэх алтны фьючерсийн ханш 0.4 хувиар буурч, нэг унц нь 3'546.90 ам.доллар болжээ.
Хөрөнгө оруулагчид АНУ-ын инфляцын шинэ мэдээ гарахыг хүлээж байгаа энэ цаг дор алтны ханш өмнөх арилжаагаар 2 гаран хувиар унасныхаа дараа өнөөдөр (Лхагва гараг) тогтвортой байна.
Инфляцын үзүүлэлт нь Холбооны Нөөцийн Банкны (ХНБ) мөнгөний бодлогын чиглэлийг тодорхойлох мэдээлэл өгөх төлөвтэй байгаа.
Улаанбаатарын цагаар 13:00 байдлаар спот алтны үнэ нэг унц нь 3'548.03 ам.доллар болж, бараг өөрчлөгдсөнгүй. Өнгөрсөн баасан гарагт алтны ханш сүүлийн 14 сарын хамгийн доод түвшинд хүрсэн юм.
ANZ банкны шинжээч Сони Кумари:
Сүүлийн үеийн ханшийн уналт нь хөрөнгө оруулагчид маржин дуудлагын төлбөрөө хийхийн тулд бэлэн мөнгө шаардлагатай болсноор хувьцааны зах зээлд үүссэн борлуулалтын дарамтаас голлон шалтгаалсан. Одоогоор зах зээл шинэ дохио хүлээн, нэг түвшинд хэлбэлзэж байна.
гэжээ.
АНУ-ын Холбооны Нөөцийн Банк инфляцыг 2 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд тус сангийн анхааралтай ажигладаг инфляцын гол үзүүлэлт болох Хувийн хэрэглээний зардлын (PCE) үнийн индексийн мэдээг Улаанбаатарын цагаар 22:30 цагт зарлана.
CME-ийн FedWatch хэрэгслийн мэдээллээр зах зээлд оролцогчид ХНБ-ны арванхоёрдугаар сарын бодлогын хурлаар бодлогын хүүг 25 суурь нэгжээр нэмэгдүүлэх магадлалыг 98 хувь гэж тооцож байна.
Бодлогын хүү өсөх нь өгөөжгүй хөрөнгө болох алт эзэмших өртгийг нэмэгдүүлдэг. Өөрөөр хэлбэл, хүүтэй хөрөнгө оруулалтаас илүү их өгөөж хүртэх боломж нэмэгдэх тул алтны эрэлтэд сөргөөр нөлөөлж болзошгүй юм.
АНУ-ын хэрэглэгчдийн итгэл арваннэгдүгээр сард хүлээлтээс илүү өсөж, бараг хоёр жилийн хамгийн өндөр түвшинд хүрсэн юм. Энэ нь хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдал болон эдийн засгийн ерөнхий төлөвт итгэх итгэл нэмэгдсэнтэй холбоотой бөгөөд энэ сарын завсрын сонгуулийн дараах өөдрөг хандлага ч нөлөөлжээ.
OCBC банкны шинжээчид тайландаа:
Алтны үнийн уналтад үзүүлж буй дарамт эцэстээ буурч, эсрэгээрээ эргэх төлөвтэй байна. Гэхдээ сэргэлт 2027 оны эхэн хүртэл сул байж, түүнээс хойш эрчээ авах магадлалтай.
гэж тэмдэглэжээ.
Үүний зэрэгцээ Дэлхийн алтны зөвлөл мягмар гарагт өөрийн Бөөний дижитал алтны шинэ төлбөр тооцооны шинэчлэл нь бодит туршилтын гүйлгээг амжилттай хийж дуусгасныг мэдээлэв. Энэхүү шинэчлэл нь биет алтны цахим эзэмшил болон шилжүүлгийг боломжтой болгох зорилготой юм.
Бусад үнэт металлын хувьд спот мөнгөний үнэ 0.2 хувиар буурч, нэг унц нь 40.78 ам.доллар болсон бол цагаан алт 1.6 хувиар унаж, 1'256.45 ам.долларт хүрчээ. Палладиумын үнэ мөн 0.2 хувиар буурч, нэг унц нь 851.78 ам.доллар болсон байна.