Теннесси мужийн захирагч Криста Пайкийн цаазаар авах ажиллагаа бүтэлгүйтсэнийг “маш ноцтой” гэж үзэн, шалгалт хийхийг үүрэг болголоо.

Криста Пайк нь найз залуутайгаа хамтран 19 настай Коллин Слеммерийг маш хэрцгийгээр хутгалж хөнөөсөн хэргээр 1995 онд буюу 31 жилийн өмнө шүүхээс цаазаар авах ялаар шийтгүүлсэн юм. Уг хүн амины хэрэг нь Слеммерийн биед пентаграм буюу таван хошуут одны дүрс сийлсэн байсантай холбоотойгоор Сатаныг шүтдэг бүлэглэлтэй холбоотой гэх айдас, цуурхлыг дэвэргэж байсан гэдэг. Криста Пайкийн найз залуу тухайн үед 17 настай байсан тул түүнд цаазаар авах ял оноох боломжгүй байв. Харин бүх насаар нь хорих ял оноосон бөгөөд өнгөрсөн жил түүний хугацаанаас өмнө суллагдах хүсэлтийг нь мөн хэрэгсээгүй байна.
АНУ-ын Теннесси мужийн эрх баригчид Криста Пайкийг цаазаар авах ажиллагааны үеэр яг юу буруу болсныг одоогоор тайлбарлаж чадаагүй байна. Пайкийг үхэлд хүргэх зориулалттай эмийн эхний тун болон нөөц тунг хоёуланг нь тарьсан боловч цаазаар авах ажиллагааг зогсоосон юм.
Пүрэв гарагийн байдлаар Криста Пайк амьд байгаа эсэх нь тодорхойгүй байсан. Лхагва гарагийн орой цаазаар авах ажиллагаа эхэлснээс хойш нэг цаг гаруй хугацааны дараа, мөн пентобарбитал хэмээх эмийн хоёр дахь буюу нөөц тунг тарьснаас хойш бараг 30 минутын дараа цаазаар авах өрөөнөөс түүний чанга хурхирах чимээ сонсогдож байжээ.

Зураг: Хэрэг үйлдэх үедээ Криста Пайк 18 настай байсан, цаазаар авхуулах үедээ 50 нас хүрсэн
31 жилийн өмнө 1995 онд үйлдсэн аймшигт хүн амины хэрэгтээ цаазаар авах ял сонссон Пайкийг шоронгоос түргэн тусламжаар эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэнд эмчилгээ хийлгэж байгаа талаар түүний өмгөөлөгчид мэдээлсэн байна.
Энэ нь Теннесси муж 2026 онд цаазаар авах ялыг хэрэгжүүлж чадаагүй хоёр дахь тохиолдол болж байна.
Өмнөх тохиолдолд цаазаар авах эмийг судсаар тарих тохиромжтой судас олж чадаагүйн улмаас эмийг огт тариагүй юм.
Криста Пайкийн гарт амиа алдсан эмэгтэйн ээж Мэй Мартинес охиныхоо амийг хөнөөсөн ялтны ялыг гүйцэтгүүлэхийг харахаар Нашвиллд очсон бөгөөд NBC News-т “бүх зүйл эмх замбараагүй болсон” гэж ярьжээ.
Уг цаазаар авах ажиллагаа бүтэлгүйтсэнийг дүгнэж нэгэн цаазын ялын мэргэжилтэн “урьд өмнө тохиолдож байгаагүй” явдал гэсэн байна.
Цаазаар авах ажиллагаа бүтэлгүйтсэний дараа Теннесси мужийн захирагч Билл Ли Пайкийн цаазаар авах ажиллагаа болон энэ онд тус мужид товлогдсон цорын ганц өөр нэг цаазаар авах ялыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж, болсон явдлыг шалгахыг үүрэг болгожээ.
Мөн энэ хэрэг цаазаар авах ажиллагааны журам, түүн дундаа нэг төрлийн эм ашиглан үхэлд хүргэх Теннесси мужийн аргачлалын талаарх маргааныг дахин хурцатгасан байна.
Ли пүрэв гарагт өөр асуудлаар болсон арга хэмжээний үеэр сэтгүүлчдэд хэлэхдээ:
Болсон явдлын ариулт өгөх боломжгүй байна. Одоохондоо ямар нэг дүгнэлт гаргахад дэндүү эрт байна.
гэжээ.
Тэрээр Пайкийн биеийн байдлын талаар ямар нэг мэдээлэл аваагүй гэдгээ хэлсэн байна.
Тэрээр:
Манай мужийн ард иргэд эдгээр асуултад хариулт авах эрхтэй.
хэмээн Ли мэдэгдсэн байна.
Тэрээр болсон явдлыг “маш ноцтой” гэж тодорхойлсон боловч шоронгийн ажилтнууд тогтоосон журмыг дагаж мөрдсөн гэжээ.
Криста Пайк 50 настай. Тэрээр 18 настай (1995 онд) байхдаа үйлдсэн хүн амины хэргээсээ болж өнгөрсөн лхагва гарагт цаазаар авхуулах ёстой байсан. Хэрвээ цаазаар авах ажиллагаа бүтэлгүйтээгүй бол Теннесси мужид 200 гаруй жилийн дараа цаазаар авахуулсан анхны эмэгтэй болох байв.
Цаазаар авах ажиллагаа эхлэхээс нэг цагийн өмнө давж заалдах шатны шүүх уг ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргасан боловч АНУ-ын Дээд шүүх хэдэн цагийн дараа уг хоригийг хүчингүй болгожээ.
Криста Пайкийн өмгөөлөгчид лхагва гарагийн орой шүүхэд гаргасан баримт бичигт эрх баригчид түүнд пентобарбиталын хоёр тун тарьсан гэж мэдэгдсэн байна.
Пентобарбитал нь АНУ-ын хэд хэдэн муж болон холбооны засгийн газрын цаазаар авах ажиллагаанд ашиглагддаг эм юм. Гэхдээ уг эмийг хэрэглэх нь “Шаардлагагүй өвдөлт, зовлон шаналал” үүсгэх эрсдэлтэй гэсэн болгоомжлол өмнө нь гарч байжээ.

💪🔥 Гурван өдрийн турш үе шаттайгаар зохион байгуулагдаж буй “Physical UHG” спортын тэмцээний эхний өдрийн зургуудаас хүргэж байна. 📸🏆

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Теннесси мужийн Засан хүмүүжүүлэх газрын зүгээс мэдэгдэл хийхдээ:
Мужийн Ерөнхий прокурорын газраас баталсан хуульд заасан дүрэм журмыг ягштал баримталж, цаазаар авах ажиллагааны протоколын алхам бүрийг дагаж мөрдсөн.
гэжээ.
Теннесси муж 2024 онд цаазаар авах тариаг өмнө нь ашиглаж байсан гурван төрлийн эмийн дараалсан схемээс нэг төрлийн эм болох пентобарбиталд шилжүүлж байгаагаа зарласан.
Үүнээс хоёр жилийн өмнө тус муж Оскар Смитийн цаазаар авах ажиллагааг гэнэт зогсоосон юм. Тухайн үед эрх баригчид цаазаар авах ажиллагаанд ашиглах эмүүдийг зохих ёсоор шинжилж, шалгасан эсэхийг баталгаажуулж чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна.
Цаазын ялын мэдээллийн төвийн гүйцэтгэх захирал Робин М. Махер Пайкт тохиолдсон явдлыг “Онцгой бөгөөд урьд өмнө байгаагүй” гэж тодорхойлжээ.
Түүний хэлснээр өмнө нь АНУ-д цаазаар авах багийнхан судсанд хүрч чадаагүйн улмаас эм тариулж чадаагүйтэй холбоотой эрүүл мэндийн хүндрэл гарсан долоон тохиолдол бүртгэгдэж байжээ.
Гэвч цаазаар авахад ашигладаг эмийг биед нь тарьсны дараа тухайн хүн амьд үлдсэн тохиолдол урьд өмнө бүртгэгдэж байгаагүй гэж Махер хэлсэн байна.
АНУ-д энэ зууны эхэн үеэс хойш цаазаар авах ажиллагааны тоо эрс буурсан. Үүнд олон нийтийн эсэргүүцэл нэмэгдсэнээс гадна цаазаар авах ажиллагааны зардал болон ашиглаж буй эмүүдтэй холбоотой асуудлууд нөлөөлсөн байна.
Гэхдээ өнгөрсөн онд цаазаар авах ажиллагааны тоо бараг хоёр дахин нэмэгдсэн бөгөөд үүнд Флорида мужид цаазаар авах ажиллагаа түүхэн дээд хэмжээнд хүрч өссөн нь голлон нөлөөлжээ.
Хэрэв Криста Пайкийн цаазаар авах ажиллагаа амжилттай болсон бол тэрээр энэ онд АНУ-д цаазаар авахуулсан 30 дахь хүн болох байв.
Цаазаар авах өрөөнд Пайкийг дамнуургад бэхэлж хэвтүүлсэн байна. Тэр өөрийгөө тайван байгаагаа хэлжээ. Түүнээс сүүлчийн үг хэлэх эсэхийг асуухад Пайк хэд хэдэн зүйл хэлсний дотор:
Би тайван байна. Би эрх чөлөөтэй болоход бэлэн байна. … Өнөөдөр бол аз жаргалтай өдөр.
гэжээ.
Тариа судсанд гүйж байхад тэр ухаантай хэвээр байсан бөгөөд нэг үед толгойгоо өргөн, шоронгийн ажилтнуудаас “Миний гар ингэж мэдрэгдэх ёстой юу?” гэж асуусан байна.
Эхний тунг тарьснаас хойш таван минут өнгөрөхөд цаазаар авах өрөөний хөшгийг хаажээ. Гэвч гурван минутын дараа хөшгийг дахин нээсэн байна.
Ажилтнууд хөшгийг анх нээснээс хойш нэг цагийн дараа хоёр дахь тун болох пентобарбитал тарьсан гэж гэрчүүд мэдээлжээ. Гэвч үүний дараа ч хаалттай хөшигний цаанаас Пайкийн хурхирах чимээ сонсогдсоор байсан бөгөөд бараг 30 минутын дараа микрофоныг унтраасан байна.
Пайкийн өмгөөлөгчид Теннесси мужийн Дээд шүүхэд яаралтай хүсэлт гаргаж, цаазаар авах ажиллагааг нэн даруй зогсоохыг шаарджээ.
Тэд Пайк “шаардлагагүй өвдөлтөд орсон” орсон бөгөөд уг ажиллагаа нь түүнийг хэрцгий, ер бусын шийтгэлээс ангид байх Үндсэн хуулийн эрхийг зөрчсөн гэж үзсэн байна.
Мөн тэд өөр хоёр шүүхэд ижил төстэй хүсэлт гаргажээ.
Өнгөрсөн тавдугаар сард Теннесси муж хүн хулгайлж, 1994 онд гурван хүний амийг хөнөөсөн хэргээр ял шийтгүүлсэн Тони Карратерсийн цаазаар авах ажиллагааг мөн цуцалсан байна. Тухайн үед цаазаар авах багийнхан нэг цаг гаруй хугацаанд оролдсон ч нөөц судсанд тарих гуурс тавих тохиромжтой судас олж чадаагүй апюм.
Пайкийн хохирогч Коллин Слеммер нь Ноксвилл хот дахь мэргэжлийн сургалтын төвд түүнтэй хамт суралцдаг байжээ. Пайк Слеммерийг хөнөөсөн хэрэгт өөрийн оролцоог үгүйсгээгүй.
Гэсэн хэдий ч түүнийг дэмжигчид Пайк гэмт хэрэг үйлдэх үедээ дөнгөж 18 настай байсан, мөн түүний сэтгэцийн эрүүл мэндийн асуудал болон бага насандаа ноцтой бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан гэх мэдүүлгийг харгалзан үзэх ёстой гэж үзэж байжээ.
Хэрэг гарсны дараа Пайкт хоёр туйлт эмгэг болон гэмтлийн дараах стрессийн эмгэг (PTSD) гэсэн онош тавигдсан байна.
Тэрээр өмнө нь:
Би хийсэн зүйлийнхээ хэр ноцтой үр дагавартайг ойлгохын тулд олон жил зарцуулсан.
гэж хэлж байжээ.










