АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотойгоор тус улс буулт хийсний хариуд эдийн засгийн хоригийг сулруулж, царцаасан хөрөнгийг нь чөлөөлөхөд бэлэн байгаа гэх хэвлэлүүдийн мэдээллийг няцаасан юм.

Тэгвэл Иран, АНУ-ын хооронд зуучилж буй Катар улс өөрсдийн явууж буй дипломат ажиллагааг нааштай үр дүнд хүрнэ гэдэгт итгэж байгаагаа мягмар гарагт илэрхийлсэн байна.
Бид талуудын хооронд үг дамжуулж, мөргөлдөөний үр дагавраас хамгаалж чадах хэлэлцээрт хүрэхийн тулд харилцан ойлголцох нийтлэг үндэслэлийг бий болгохоор зорьж байна.
гэж Катарын Гадаад Хэргийн Яамны хэвлэлийн төлөөлөгч Мажед аль-Ансари сэтгүүлчдэд мэдээлсэн юм.
АНУ, Иран хоёр найм дахь сардаа үргэлжилж буй дайнаа зогсоох гарц олох хэлэлцээрийг одоогоор хийж чадаагүй байна. Өнгөрсөн долоо хоногт Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэр хэлэлцээр эрчимжсэн боловч "Ормузын хоолой"-г нээх талаар ямар нэгэн тохиролцоонд хүрээгүй.
Катарын нийслэл Доха дахин энхийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэхээр оролдож байна. Тус улс зургадугаар сард гал зогсоох богино хугацааны тохиролцоонд хүрэхэд хүргэсэн харилцан ойлголцлын санамж бичгийг боловсруулахад оролцож байсан юм.
АНУ болон Ираны албаныхан даваа гарагт Катарын зуучлагчидтай тус тусдаа уулзаж, яриа хэлэлцээ хийжээ. Мягмар гарагт буюу өчигдөр талууд дахин уулзсан эсэх нь тодорхойгүй байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иран цөмийн зэвсэгтэй болох ёсгүй гэсэн байр сууриа дахин илэрхийлж, дайн удахгүй дуусна гэж мэдэгдээд байгаа.
Мөргөлдөөний улмаас Ираны ердийн зэвсэгт хүчний чадавх суларч, хүнд байдалд байсан эдийн засаг нь улам дордсон. Гэсэн хэдий ч Тегеран Персийн булангийн бүс дэх АНУ-ын холбоотнууд руу пуужин, нисгэгчгүй онгоцоор цохилт өгч, дэлхийн эрчим хүчний үнэд нөлөөлөх стратегийн ач холбогдолтой Ормузын хоолойгоор газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцууд зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж чадаад байгаа юм.
Тэд одоохондоо бууж өгөх эсэхийг би мэдэхгүй. Гэхдээ бууж өгөх болно.
гэж Дональд Трамп мягмар гарагт сэтгүүлчдэд хэлжээ.
Тэдний нөхцөл байдал маш муу байгаа.
гэж тэр нэмж хэлсэн байна.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Даваа гарагийн орой Дональд Трамп өөрийн Truth Social нийгмийн сүлжээндэ Axios болон CNN мэдээллийн агентлагуудын нийтэлсэн мэдээллийг няцаажээ. Эдгээр хэвлэл нэрээ нууцалсан АНУ-ын албаныхны эх сурвалжаас иш татан, Иран цөмийн асуудлаар бодитой ахиц гаргах нөхцөлтэйгөөр эцсийн хэлэлцээрийн хүрээнд Трамп Ираны эсрэг хоригийг сулруулж, царцаасан хөрөнгийг нь чөлөөлөхөд бэлэн байгаа гэж мэдээлсэн юм.
Энэ бол худал. Би тэдэнд ЮУ Ч санал болгоогүй.
гэж Трамп Truth Social хуудсандаа бичжээ.
Трамп Ираныг цөмийн бөмбөгтэй болохоос урьдчилан сэргийлэхийг дайны гол зорилгуудын нэг гэж нэрлэж ирсэн. Үүнээс гадна Ираныг хөрш орнууддаа халдах чадваргүй болгох, Ираны ард түмэн одоогийн удирдлагаа түлхэн унагах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой гэж мэдэгдсээр байгаа.
Тегеран цөмийн зэвсэггүй бөгөөд цөмийн зэвсэг бүтээхийг зорьж байгаа гэх мэдээллийг үгүйсгэдэг. Харин энхийн зорилгоор цөмийн хөтөлбөр хэрэгжүүлэх эрхтэй гэж мэдэгддэг.
Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан ням гарагт CBS телевизийн “Face the Nation” нэвтрүүлэгт оролцохдоо Тегеран цөмийн хөтөлбөр болон бусад асуудлаар хэлэлцээ хийхэд бэлэн гэдгийг мэдэгдсэн ч “Дарамт шахалт, албадлагыг” хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэр Иран энхийн санал дэвшүүлсэн юм. Уг саналын дагуу гал зогсоож, Ормузын хоолойг дахин нээх хүртэл долоо хоногийн хугацаа тооцож эхлэх боломжтой аж.
Хөрөнгө оруулагчид Ойрх Дорнодоос газрын тосны экспорт сэргэж болзошгүй шинж тэмдгүүдэд анхаарлаа хандуулснаар мягмар гарагт газрын тосны үнэ 2.5 хувиар буурч, арилжаа хаагдсан байна. Гэсэн хэдий ч нийлүүлэлт тасалдах вий гэсэн болгоомжлол хэвээр байгаа тул газрын тосны үнэ тухайн сарын дүнгээр өсөлттэй гарах төлөвтэй байв.
Мягмар гарагт АНУ-ын Засгийн газар эрчим хүчний компаниудад Стратегийн газрын тосны нөөцөөсөө 40 сая хүртэлх баррель газрын тос зээлдүүлэх санал гаргажээ. Энэ нь Ираны дайны дараа дэлхийн хэмжээнд газрын тосны нөөцөөсөө нийлүүлэлт хийх тохиролцооны хүрээнд АНУ-аас гаргах сүүлийн багц газрын тос юм.
Үүний зэрэгцээ АНУ Иранд үзүүлэх эдийн засгийн дарамтаа нэмэгдүүлж, Хятад, Хонконг, Пакистанд байрладаг зарим этгээдийг оролцуулан нийт 10 хүн, байгууллагад хориг арга хэмжээ авчээ.
Вашингтоны мэдэгдсэнээр, эдгээр этгээд Иранд зэвсэг болон зэвсгийн эд анги худалдан авахад тусалсан байна.









