АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп цаг хүрэхгүйн өмнө Исламын Бүгд Найрамдах Иран Улсыг бөмбөгдсөн талаараа өөрийн нийгмийн сүлжээгээрээ дамжуулан мэдэгдлээ.
Доналд Ж. Трамп (@realDonaldTrump):
Бид Иран дахь гурван цөмийн байгууламж, үүнд Fordow, Natanz, болон Esfahan-ыг хамарсан маш амжилттай довтолгоо хийж дуусгалаа.
Одоо бүх нисэх онгоц Ираны агаарын орон зайг орхисон.
Бөмбөгдөлтийн гол бай "Fordow" руу бүрэн хүчин чадлаар цохилт өглөө.
Нисэх онгоцнууд аюулгүйгээр гэр рүүгээ буцаж явна.
Америкийн аугаа дайчиддаа баяр хүргэе!
Дэлхий дээр ийм ажиллагааг хийж чадах өөр ямар ч арми байхгүй.
ОДОО БОЛ ЭНХ ТАЙВНЫ ЦАГ!
Энэ асуудалд анхаарлаа хандуулсанд баярлалаа.

