Аргентины эрх баригчид холбооны татварын албыг татан буулгаж, оронд нь шинэ агентлаг байгуулжээ.
Татварын албыг татан буулгах нь эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулан үр дүнтэй өөр бүтцийг бий болох зорилготой аж. Татан буулгасан албаны оронд татвар хураах, гаалийн хяналтын илүү энгийн бүтэц бүхий агентлаг байгуулна. Мөн төсөв хэмнэх үүднээс 3 мянга орчим ажилтныг цомхотгох юм.
Аргентины Ерөнхийлөгч Хавьер Майли өнгөрсөн оны арванхоёрдугаар сард эдийн засгийг сэргээх шинэчлэлийн хүрээнд 300 орчим хуульд өөрчлөлт оруулах шийдвэр гаргасан юм.