“Архангайн цагаан идээний нэгдсэн үзэсгэлэн, худалдаа” Тусгаар тогтнол (Ялалтын) талбайд хоёрдугаар сарын 10-25-ны хооронд гарлаа.
Энэ удаагийн үзэсгэлэн, худалдаанд Чулуут, Өндөр-Улаан, Хангай, Цахир, Ихтамир, Эрдэнэбулган, Булган, Төвшрүүлэх, Хотонт зэрэг 9 сумын 80 гаруй саальчид, малчид 70 гаруй тн цагаан идээгээ худалдахаар иржээ.
Хамгийн гол нь Архангай аймгийн малчид өөрсдийн боловсруулсан 10 гаруй төрлийн сүү, цагаан идээгээ Улаанбаатар хотын хэрэглэгчдэд өөрсдийн гар дээрээс, дундын зуучлагчгүйгээр худалдаалж байна.