Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн нар “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгууллаа.
Тус санамж бичгийг байгуулснаар Хөгжлийн банкны охин компани “Ди Би Эм лизинг” ХХК-аар дамжуулан дотоодын ноос, ноолуурын салбарын боловсруулах үйлдвэрлэлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, арьс боловсруулах Атехнологийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэр, хүртээмжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллана.
Энэхүү санамж бичгийн хүрээнд төрийн бодлого, хөгжлийн санхүүжилт, санхүүгийн түрээсийн уялдааг ханган ажиллаж, дараах үр дүнд хүрнэ хэмээн төлөвлөж байна. Үүнд:

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
🟢Дотоодын ноос ноолуурын салбарын техник, технологийн шинэчлэлийг санхүүгийн түрээс (лизинг)-ийн үйлчилгээгээр дамжуулан үр ашигтай хэрэгжүүлэх;

🟢Олон улсын санхүүгийн зах зээлээс өртөг хямд, хугацаа урт шинэ эх үүсвэрийг татан төвлөрүүлэх замаар санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх;

🟢Үйлдвэрлэгчийг эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, өндөр бүтээмжтэй сүүлийн үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмжөөр хангах замаар эцсийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, экспортыг өсгөх.








