🩺АШУҮИС-ийн Уламжлалт анагаах ухааны хөтөлбөрийг шинэчилж, нэгдүгээр дамжаанаас нь эхлэн уламжлалт болон орчин үеийн анагаах ухааны сургалтыг 60:40 харьцаатайгаар явуулж байна.
✅Ингэснээр оюутнууд зөвхөн өв соёлоо өвлөн суралцах бус, орчин үеийн анагаах ухааны мэдлэг, арга барилыг зэрэг эзэмшиж, ирээдүйд илүү өргөн мэдлэгтэй, чадварлаг эмч болж төлөвших боломж бүрдэнэ.