Авлигатай тэмцэх газар барилгын Б байрныхаа гадна фасад болон хэсэгчилсэн их засвар хийлгэхээр тендер зарласан байна. Улсын төсвөөс нийтдээ 979,2 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж барилгаа засна гэжээ.
Ажлын сонгон шалгаруулалтын тендерийг 2025.02.05-ны өдөр нээж, тендер шалгаруулалтын материалыг 2025.02.27-ны өдөр хүртэл авч сонгон шалгаруулахаар төлөвлөжээ. Барилгын ажлын зургийг төсөвт хамтад нь тусгасан бөгөөд тоног төхөөрөмжийн зардлыг зах эээлийн үнээр тооцоолон төсөвт ирүүлнэ гэжээ. Мөн барилгын ажлыг гүйцэтгэх хугацааг 3 сар байна гэж тусгасан байна.