
Хууль батлагдсанаар,
📌Авлигын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг заавал хураана,
📌Хөөн хэлэлцэх хугацаа дууссан ч хууль бус хөрөнгийг хураан, шүүх шийдвэрлэнэ,
📌Авлигын хэргийг шийдвэрлэх дагнасан шүүх байгуулна,
📌Хууль бус хөрөнгийг илрүүлэхэд дэмжлэг үзүүлэх төв байгуулна.
📌Хураан авсан хөрөнгийн сан байгуулна. Сангийн хөрөнгийн 65 хувийг эрүүл мэнд, боловсролын салбарт зарцуулна.
📌Татварын тайлагнал, буцаан олголтын тогтолцоог боловсронгуй болгох,
📌Үндэслэлгүй хөрөнгөжих зөрчлийг шалгах журмыг хуулиар зохицуулахаар тусгажээ.
✅“Онтрэ” ХХК-тай хийх хэлэлцээг ирэх оны нэгдүгээр сард эхлүүлнэ
✅opendata.gov.mn-д сайжруулалт хийж, системийн 3.0 хувилбарыг ашиглалтад орууллаа.
✅Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөлд “Бээжин Жианлунг” групптэй гэрээ байгуулна.
✅Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээ 3.3 их наяд төгрөгт хүрч байна. Нөхөн төлүүлэх арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлнэ.