Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт албан ёсоор 7:00 цагт эхэллээ. Санал хураалт оройн 20.00 цаг хүртэл үргэлжилнэ. Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын удирдлага чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй. Хэрэв тухайн ажилтан, албан хаагчийг саналаа өгөх боломжоор хангаагүй тохиолдолд тухайн ажил олгогчийг Зөрчлийн хуулиар торгууль ногдуулахаар хуульчилжээ.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль нь Монгол Улсын иргэд тухайн нутгийн өөрөө удирдах байгууллагыг өөрсдийн төлөөллөөр бүрдүүлэх үндсэн арга юм. Тиймээс өнөөдрийг бүх нийтийн амралтын өдөр болгосон ба Сонгуулийн ерөнхий хорооноос иргэд сонгогчдыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.