
Аймгийн Засаг дарга Н.Энхбат холбогдох агентлагийн дарга нарын хамт Төрийн үйлчилгээний нэгдсэн төв болон Төрийн цахим шилжилт, үйлчилгээний хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, ажилтан, албан хаагчидтай уулзлаа.

Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, нэг цэгээс түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор төрийн байгууллагуудын ажилтан, албан хаагчид Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд байрлан иргэдэд үйлчилгээ үзүүлж байна.

💪🔥 Гурван өдрийн турш үе шаттайгаар зохион байгуулагдаж буй “Physical UHG” спортын тэмцээний эхний өдрийн зургуудаас хүргэж байна. 📸🏆

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:
Энэ үеэр аймгийн Засаг дарга болон холбогдох агентлагийн удирдлагууд төвд ажиллаж буй байгууллагуудын ажилтан, албан хаагчидтай уулзаж, иргэдэд үзүүлж буй үйлчилгээний хүртээмж, чанар, үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдалтай танилцлаа. Мөн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, цаашид шийдвэрлэх шаардлагатай асуудлуудын талаар санал солилцож, төрийн үйлчилгээг илүү шуурхай, үр дүнтэй хүргэхэд анхаарч ажиллах талаар ярилцав.

Мөн цахим шилжилтийн үйл явц эрчимжиж буй энэ үед иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар авах боломжийг нэмэгдүүлэх, цахим үйлчилгээний хүртээмжийг сайжруулах чиглэлээр Төрийн цахим шилжилт, үйлчилгээний хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, ажилтан, албан хаагчидтай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр тус хэлтсийн үйл ажиллагаанд шаардлагатай байгаа зарим тоног төхөөрөмжийг шийдвэрлэн хүлээлгэн өглөө.









