
🌐 “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун Азийн хөгжлийн банк (АХБ)-ны төлөөлөгчидтэй уулзаж, төмөр замын дэд бүтцийн төслүүдийн санхүүжилт, хөрөнгө оруулалт татах боломж болон санхүүгийн зөвлөх үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.


💪🔥 Гурван өдрийн турш үе шаттайгаар зохион байгуулагдаж буй “Physical UHG” спортын тэмцээний эхний өдрийн зургуудаас хүргэж байна. 📸🏆
🌐 Уулзалтын үеэр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хэрэгжүүлж буй болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төмөр замын төслүүдийг танилцуулж, тэдгээрийн санхүүжилтэд олон улсын санхүүгийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, урт хугацааны хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг бүрдүүлэх асуудлыг хэлэлцэв.
🌐 Мөн төслүүдийн санхүүжилтийн оновчтой бүтцийг тодорхойлох, хөрөнгө оруулалт татах боломжийг үнэлэх, санхүүгийн болон стратегийн зөвлөх үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцаж, цаашдын хамтын ажиллагааны боломжийг судлахаар санал солилцлоо.










