
📌Европын холбооны Erasmus хөтөлбөрийн санхүүжилттэй RETEACH төслийн хүрээнд “Багш бэлтгэх тогтолцоог ногоон болон дижитал ур чадварт шилжүүлэх үйл ажиллагааны чиглэл” үндэсний хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

📌Тус хэлэлцүүлгийг Монгол Улсын багш бэлтгэх тогтолцоог ногоон болон дижитал шилжилтэд нийцүүлэн шинэчлэх, багшийн мэргэжлийн чадамжийг хөгжүүлэх, 2027-2032 оны дунд хугацааны бодлогын баримт бичигт оролцогч талуудын санал, зөвлөмжийг тусгах хүрээнд зохион байгуулж байгаа юм.

✅Энэхүү хэлэлцүүлэг нь багш бэлтгэх боловсролын бодлого, хөтөлбөрийн шинэчлэлийг дэмжих, ногоон болон дижитал чадамжид суурилсан багш бэлтгэх тогтолцоог хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой.