-Тээврийн хэрэгсэл гаалийн бүсэд орж ирснээс хойших хяналт шалгалт болон гаалийн бүсээс гарах хүсэлтийг тус бүр 1 цагт багтаан шийдвэрлэж, барааны бүрдүүлэлтээ 72 цагийн өмнө цахимаар хүргүүлж цаг хэмнэх боломжтой.

-Гаалийн хилээр оруулах бараа, тээврийн хэрэгслийн гаалийн хяналт, бүрдүүлэлтийн үед гаалийн улсын байцаагч, гаалийн улсын ахлах байцаагчийн хийдэг давхардсан зөвшөөрөх үйлдэлтэй тогтолцоог арилгасан.
- Тээвэрлэгч, мэдүүлэгчээс гаалийн байгууллагад бичиг баримтыг цахимаар ирүүлэх, гаалийн байгууллага цахимаар хүлээн авч хянах тогтолцоог бүрдүүлж, цаасгүй бүрдүүлэлтийн суурийг бий болгов.
Эх сурвалж: Гаалийн Ерөнхий Газар