Барилгын хөгжлийн төвийн захирлын ээлжит шуурхай хурал өнөөдөр /2025.08.25/ боллоо. Шуурхай хуралдаанаар өнгөрсөн шуурхайд өгөгдсөн үүрэг даалгавар, Төв цэвэрлэх болон бусад томоохон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, цаашид анхаарах шаардлагатай асуудлууд, өдөр тутмын ажлаа чанартай гүйцэтгэх, Салбарын яам, удирдлагуудаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь гүйцэтгэх, Барилгын салбарын 99 жилийн ойн бэлтгэл ажлыг хангах, Улсын онцгой комиссын шийдвэр, ажлуудад онцгойлон анхаарах зэрэг үүрэг чиглэлийг алба, хэлтсийн дарга нарт өглөө.
Эх сурвалж: Барилга Хөгжлийн Төв
