
🏀Өнгөрсөн ням гарагт Баянгол дүүргийн төгсөх ангийн сурагчдын дунд зохион байгуулсан сагсан бөмбөгийн тэмцээн маань шилдгүүдээ тодрууллаа. 🏆
🏀 Хоёр дахь удаагаа зохион байгуулж буй уг тэмцээнд 23 эрэгтэй, 11 эмэгтэй баг оролцож, M Bank Arena-д дээд лигийн тамирчдын өрсөлддөг мэргэжлийн талбайд ур чадвар, хурд хүч, багаар ажиллах чадвараа сорьсон юм.
Тэмцээний үеэр Улаанбаатар Амазонс клубийн фэн эвент болж, дуучин Vandebo, Ginjin нар ая дуугаа өргөн, үзэгчдийн дундах өрсөлдөөнт тэмцээнүүд зохион байгуулагдаж хүүхэд залуус маань урлаг, спортоор дамжуулан баяр хөөр, эрч хүч, нөхөрлөлийг нэг дор мэдэрсэн дурсамж дүүрэн өдрийг өнгөрүүллээ.
Энэхүү тэмцээнийг сэтгэл зүрх, идэвх санаачилгаар зохион байгуулсан Хассуурь сангийн Volunteer Club-ийн залуучууддаа талархал илэрхийлье.
Мөн авьяас чадвар, хичээл зүтгэлээ дайчлан өрсөлдсөн болоод Аварга болсон багууддаа баяр хүргэж, ирээдүйн их үйлс, сурлага хөдөлмөр, спортын замналд нь өндөр амжилт хүсье!
Эрэгтэй төрөлд:
Оюуны ундраа сургуулийн баг - Аваргын цом 🏆🥇
73-р сургуулийн баг – 2-р байр, Мөнгөн медаль 🥈
93-р сургуулийн баг – 3-р байр хүрэл медаль 🥉
Эмэгтэй төрөлд:
40-р сургуулийн баг - Аваргын цом🏆🥇
Оюуны ундраа сургуулийн баг – 2-р байр, Мөнгөн медаль 🥈
93-р сургуулийн баг- 3-р байр, Хүрэл медалийн🥉 эзэд боллоо.
✅ Залуусын эрч хүч, нөхөрлөл, хүсэл мөрөөдлийг спортоор дамжуулан нэгтгэсэн сайхан өдөр байлаа!
#хассуурь_сан #volunteer #basketball #funday #ulaanbaatar_amazon





