
ХБНГУ-ын нийслэл Берлин хотод болсон Christopher Street Day (CSD) Pride нэртэй жагсаалын үеэр автомашинаар олон хүнийг дайрсан халдлага гарсан гэдгийг бид өмнө мэдээлсэн. Тэгвэл сэжигтэн Абдул Б Берлиний захын Шпандау (Spandau) дүүргийн цэцэрлэгт хүрээлэнгийн цогцолборт болсон буудалцааны үед цагдаагийн ажилтнуудад буудуулан алагдсан гэж Германы rbb телевиз саяхан мэдээллээ.
Энэ мэдээлэлтэй холбоотойгоор Берлиний цагдаагийн газар одоогоор ямар нэгэн албан ёсны тайлбар өгөөгүй байна.