
БНХАУ-д аялах бол хэрэглэгч та төлбөрийн хэрэгслээ аппликейшнд холбосны дараа TenPayGo-оор дамжуулан QR код уншуулж, шууд төлбөр хийх боломжтой гэж Tencent компани мэдэгдлээ. Тус компани уг аппликейшнээ БНХАУ-ын өмнөд хэсгийн Гуандун мужийн Шэньжэнь хотод болсон олон улсын төлбөр тооцооны үйлчилгээний нээлтийн арга хэмжээний үеэр танилцуулсан байна.
Түүнчлэн TenPayGo нь гадаадын жуулчдад Шэньжэнь хотын автобус, метроны зорчих QR кодыг идэвхжүүлэх боломж олгох юм. Ингэхдээ утасны дугаар бүртгүүлэх, нийтийн тээврийн карт авах шаардлагагүй аж.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Монголчууд бидний сайн мэддэг Tencent компанийн WeChat нь нийгмийн сүлжээ, мессежийн үйлчилгээнээс гадна олон төрлийн үйлдэл хийх боломжтой аппликейшн бөгөөд эх газрын Хятадад Weixin Pay нэртэй цахим төлбөрийн үйлчилгээг санал болгодог.
Weixin Pay-ийн шинэ TenPayGo аппликейшн нэвтрүүлсэн нь Хятадад гадаадын жуулчдын зарцуулалт эрчимтэй нэмэгдэж буй үетэй давхцаж байна.
Weixin Pay-ийн мэдээллээр, энэ оны эхний найман сарын хугацаанд Хятадад гадаадын цахим хэтэвчээр хийгдсэн гүйлгээний нийт дүн өмнөх оны мөн үеэс 80.6 хувиар, гүйлгээний тоо 81.8 хувиар тус тус өсжээ.









