Хятадын Тайванийн Засгийн газар ирэх сард БНХАУ-д зохион байгуулагдах арга хэмжээнд оролцохгүй байхыг иргэддээ уриалжээ. Тус арга хэмжээ нь Манжийн эзэнт гүрнийг түлхэн унагаахад хувь нэмэр оруулсан, Тайбэй болон Бээжингийн аль аль нь албан ёсоор өндрөөр үнэлдэг нэгэн хүний мэндэлсний 160 жилийн ойд зориулагдах юм.

Өнгөрсөн онд БНХАУ Сунь Ятсений мэндэлсний 160 жилийн ойг энэ оны арваннэгдүгээр сарын 12-нд тэмдэглэн өнгөрүүлэхээ зарласан. Сунь Ятсен 1925 онд нас барсан ч 1911 оны хувьсгалыг удирдахад чухал үүрэг гүйцэтгэж, хэдэн зууны турш үргэлжилсэн Манжийн хаад, хатдын засаглалыг эцэс болгоход хувь нэмэр оруулжээ.

Сунь Ятсен Бүгд Найрамдах Хятад Улсыг (БНХАУ биш... ҮГ.МН) байгуулсан ч, Мао Зэдүний коммунист хүчинтэй хийсэн иргэний дайнд ялагдсаны дараа тус улсын Засгийн газар 1949 онд Хятадын Тайвань руу дүрвэн нүүсэн юм. Бүгд Найрамдах Хятад Улс гэдэг нэр нь өнөөг хүртэл Хятадын Тайванийн албан ёсны нэр хэвээр байгаа. Харин Бээжин Тайванийг өөрийн хяналтад оруулахын тулд хүч хэрэглэхээс буцахгүй гэдгээ илэрхийлдэг.
Энэ долоо хоногийн пүрэв гарагийн орой гаргасан мэдэгдэлдээ Тайванийн "Эх Газрын Асуудал Эрхэлсэн Зөвлөл" иргэдээ ойн арга хэмжээнд оролцохоор БНХАУ-руу явахгүй, мөн “Хятадын коммунистуудын түүхийг тайлбарлах үзэл баримтлалыг давтан түгээхгүй” байхыг уриалжээ.
Тус зөвлөл мэдэгдэлдээ БНХАУ-ын Сунь Ятсенийг тайлбарлан харуулж буй арга барил нь “Түүхэн баримтыг худлаар зохиосон” мөн дурсгалын арга хэмжээгээ “Тайванийн тусгаар тогтнолыг эсэргүүцэж, нэгдлийг дэмжих” үзэл санааг сурталчлахад ашиглаж байна гэжээ.
Бээжин Сунь Ятсенийг үндэсний агуу баатар, эх оронч төдийгүй 1949 оны Хятадын хувьсгалын урьдач замыг нээсэн хүн хэмээн үздэг.

💪🔥 Гурван өдрийн турш үе шаттайгаар зохион байгуулагдаж буй “Physical UHG” спортын тэмцээний эхний өдрийн зургуудаас хүргэж байна. 📸🏆

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:
БНХАУ ирэх сард болох ойн хүрээнд яг ямар арга хэмжээ зохион байгуулахаа хараахан дэлгэрэнгүй мэдээлээгүй байна.
2016 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Сунь Ятсенийг дурсах арга хэмжээний үеэр үг хэлэхдээ, Сунь Ятсен “улс орныг хуваах” оролдлогыг эсэргүүцэж байсан гэж мэдэгджээ. Мөн “Эх орноо бүрэн нэгтгэх” нь бүх хятадуудын ариун үүрэг хэмээн онцолж байжээ.
Хятадын Тайваньд Сунь Ятсенийг албан ёсоор “Үндэстний эцэг” гэж үздэг бөгөөд түүний хөрөг Ерөнхийлөгчийн ордонд өлгөөтэй байдаг. Гэхдээ Хятадын Тайваньчууд түүний улс төрийн үзэл баримтлал болох “Ард түмний гурван зарчим”-ыг хүүхдүүдэд заавал судлуулах сургалтын хөтөлбөрөөс хассан байна.
Хятадын Тайванийн Ерөнхийлөгч Лай Чин-дэ болон түүний тэргүүлдэг эрх баригч Ардчилсан дэвшилт нам Тайвань БНХАУ-аас тусдаа онцлог, өөрийн гэсэн үндэсний мөн чанартай гэдгээ тууштай хамгаалдаг. Гэхдээ сүүлийн үед тэд Бүгд Найрамдах Хятад Улсын түүхэн үүргийн талаарх асуудлаар Бээжинд илүү хатуу байр суурь илэрхийлэх болжээ.
Ялангуяа Дэлхийн хоёрдугаар дайны ялалтад оруулсан хувь нэмрийг өөрийн гавьяа болгон харуулах гэсэн Бээжингийн оролдлогод Хятадын Тайванийн Засгийн газар ихээхэн дургүйцдэг.
Хятадын Тайванийн талын үзэж буйгаар, Дэлхийн хоёрдугаар дайнд холбоотнуудын хамт тулалдаж байсан нь Бүгд Найрамдах Хятад Улсын Засгийн газар юм. Учир нь Бүгд Найрамдах Хятад Ард Улс тухайн үед хараахан байгуулагдаагүй байжээ.
БНХАУ Лай Чин-дэгийг “салан тусгаарлагч” хэмээн нэрлэж, түүнтэй яриа хэлэлцээ хийхээс татгалзсаар ирсэн. Харин Лай Тайванийн ирээдүйг зөвхөн Тайванийн ард түмэн өөрсдөө шийдэх ёстой гэж мэдэгддэг.










