Хятадын технологийн компани “Baidu” ″Аполло Го” хэмээх жолоочгүй робот таксиг ”ойрын хугацаанд үйлчилгээнд нэвтрүүлэхээ мэдэгдлээ. Baidu бол Хятадын робот такси туршиж байгаа томоохон компаниудын нэг бөгөөд Бээжин болон Ухань хотод робот такси үйлчилгээг амжилттай туршжээ. Бээжин хотын захиргаа туршилт амжилттай дууссан гэж үзээд такси үйлчилгээнд явах зөвшөөрөл олгох юм.
“Baidu” болон “Pony.ai” зэрэг компаниуд ийм инновац хөгжүүлснээрээ төрөөс өндөр татаас авдаг байна. Гэхдээ орон нутгийн зохицуулалтын дагуу зарим тохиолдолд робот такси дотор жолоочийг нь суулгана гэжээ.