
ХБНГУ-ын Мюнхен хотод болж буй аюулгүй байдлын бага хурал дээр Хятад-Европын харилцааны талаар асуусан асуултад БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И, "Хятад улс Европын түнш байсаар бараг хагас зуун жил болж байна, Хятад ба Европыг өрсөлдөгчид гэж үзэх нь “сөрөг хандлага, буруу ойлголт” юм" гэж онцоллоо.
Мөн тэрээр Хятад-Европын найрамдалт харилцааг тайлбарлахдаа эртний Хятадын сургаал үгсээс эш татан, Хятадын эртний мэргэн ухаанаас хуваалцсан байна. Ван И "Зорилго нэг ч зам өөр байж болно", "Эвтэй ч ялгаатай байж болно" гэх мэт сургааль үгсийг ашигласан ажээ.