Даваа гарагийн орой Бээжин хотод Хятадын Коммунист Нам байгуулагдсаны 105 жилийн ойд зориулсан баярын концерт болов. Нам, төрийн удирдагчид болох Ши Жиньпин, Ли Чян, Жао Лөжи, Ван Хунин, Цай Чи, Дин Шюэсян, Ли Ши, Хань Жөн нар 3,000 орчим үзэгчийн хамт "Ард түмнийг нэгдүгээрт тавья" нэртэй тоглолтыг үзэж сонирхжээ.
Тоглолт Бээжин хотын төвд байрлах Ардын Их Танхим-д зохион байгуулагдсан бөгөөд таван үндсэн хэсгээс бүрджээ. Үүнд хувьсгалын баатруудын гавьяаг хүндэтгэх, хувьсгалт дайны жилүүдэд арми, ард түмний эв нэгдлийг эргэн дурсах, мөн социалист хувьсгал болон бүтээн байгуулалтын үеийн хөгжлийг харуулсан үзүүлбэрүүд багтсан байна.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️

Мөн уран бүтээлчид шинэчлэл, нээлттэй бодлого хэрэгжиж эхэлснээс хойших БНХАУ-ын их өөрчлөлтийг, түүнчлэн шинэ эрин үеийн улс орны хөгжлийн ололт амжилтыг тайзнаа дүрслэн үзүүлжээ.
Тоглолтын төгсгөлд үзэгчид бүгд босож, "Коммунист нам байгаагүй бол шинэ Хятад улс байхгүй байх байсан" хэмээх дууг хамтдаа дуулсан байна.
Мөн Хятадад ажиллаж амьдарч буй гадаадын зочин төлөөлөгчдийг уг арга хэмжээнд урьж оролцуулжээ.












