БНХАУ АНУ-аас импортолж буй бараанд ногдуулж байсан 34 хувийн татвар дээрээ 50 хувийн татвар нэмэгдүүлэх болсноор нийт 84 хүртэл хувийн татвар ногдуулахаар боллоо.
Ерөнхийлөгч Донал Трампын тогтоосон нэмэлт татварын хариуг Бээжин ийнхүү барьсан юм. Дэлхийд эдийн засгаараа тэргүүлдэг хоёр улсын татварын дайн хурцатсанаар олон улсын эдийн засагт тодорхойгүй байдал үүсээд байна.