Мягмар гарагт БНХАУ-ын зүүн өмнөд хэсгийн Фүжянь мужийн хоёр шүүх Мьянмарт цахим залилан, мөрийтэй тоглоом зэрэг хууль бус үйл ажиллагаа явуулж байсан Вэйгийн гэр бүлийн тэргүүлдэг гэмт бүлэглэлийн гурван гол гишүүнд цаазаар авах ял оноожээ.

Мөн тус бүлэглэлийн гурван гишүүнийг бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн бол өөр 55 хүнд гурван жил гурван сараас 24 жил хүртэл хугацаагаар хорих ял оноосон байна.
Энэ тухай Хятадын зүүн өмнөд хэсэгт орших Фүжянь мужийн Чюаньжөү хотын Дунд шатны Ардын шүүх болон Наньань хотын Ардын шүүхийн шийдвэрт дурджээ.

