


БНХАУ, МОНГОЛ, ОХУ-ААР ДОЛОО ХОНОГ БҮР АЯЛАХ "ОЛОН УЛСЫН ГАЛТ ТЭРЭГ" АЯН ЗАМДАА ГАРЛАА
Эх сурвалж: China Daily | Сэтгүүлч: Ло Ваншу | 2026 оны арваннэгдүгээр сарын 25
2026 оны арваннэгдүгээр сарын 25-ны өглөө Бээжингээс ОХУ-ын Эрхүү хотыг зорьсон зорчигч тээврийн галт тэрэг хөдөлснөөр БНХАУ, Монгол, ОХУ гэсэн гурван улсыг холбосон төмөр замаар долоо хоног бүр аялах галт тэрэгний шинэ үйлчилгээ эхэллээ.
V3 дугаартай галт тэрэг Бээжингийн төмөр замын буудлаас өглөөний 07:27 цагт хөдөлсөн бөгөөд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод пүрэв гарагийн үдээс хойш хүрч, улмаар баасан гарагийн орой ОХУ-ын Эрхүү хотод очихоор төлөвлөжээ.
Нийт 2666 километр замыг ойролцоогоор 55 цагт туулах уг галт тэрэг гурван улсын хэд хэдэн хот, сууринд зогсоно. Тухайлбал, БНХАУ-ын Жинин, Эрээн хот, Монгол улсын нийслэл Улаанбаатар, ОХУ-ын Улаан-Үд зэрэг хотуудаар дамжин өнгөрөх юм.

2026 оны арваннэгдүгээр сарын 25-нд Бээжингийн төмөр замын буудлаас Монгол Улсын Улаанбаатар хотоор дамжин ОХУ-ын Эрхүү хотыг зорих галт тэргэнд суухаар зорчигчид бүртгэлээ хүлээж байна. Гэрэл зургийг Ван Жуанфэй /China Daily/.
Галт тэргээр зорчиж буй хүмүүсийн дунд Жэжян мужид төвтэй аялал жуулчлалын компанийн Дэд ерөнхий менежер Лю Хуань байв. Тэрээр компанийнхаа зохион байгуулсан аяллын хүрээнд хүүгийнхээ хамт уг чиглэлээр анх удаа галт тэргээр зорчин, аялал жуулчлалын шинэ боломжуудыг судлахаар явж байгаа аж.
Би маш их догдолж байна. Ийм боломж ховор тохиолддог.
хэмээн Лю Хуань хэлсэн.
Олон улсын аялал жуулчлалын орж, гарах урсгал эрчимтэй нэмэгдэж байгааг онцолсон тэрээр:
Бид олон улсын галт тэргээр ОХУ руу улам олон жуулчин авч явж, тус улстай танилцуулахыг хүсэж байна.
гэжээ.
Түүний компани аяллын багц хөтөлбөрөө бэлтгэсэн бөгөөд ирэх оны дөрөв эсвэл тавдугаар сард жуулчдыг ОХУ-д аялуулахаар төлөвлөсөн байна.
Лю Хуань мөн 50 гаруй цаг үргэлжлэх аяллынхаа үеэр галт тэрэгний тоног төхөөрөмж, үйлчилгээтэй танилцахыг тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийлсэн.
V3/4 дугаартай галт тэрэгний үйлчилгээ долоо хоногт нэг удаа хоёр чиглэлд үйлчилнэ. Буцах чиглэлийн V4 дугаартай галт тэрэг Эрхүү хотоос Монголын нийслэл Улаанбаатараар дамжин Бээжин хүрэх юм.
Зорчигчид гурван улсын тусгайлан тогтоосон хилийн боомтуудад хилээр нэвтрэх болон гарах шалгалт, бүртгэлийн үйл ажиллагааг хийлгэх аж.