Пүрэв гарагт буюу өнөөдөр БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо Хятадын хувьсгалч, улс төрийн зүтгэлтэн Сунь Ятсэний мэндэлсний 160 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгууллаа.
Арга хэмжээнд БНХАУ-ын дарга, Хятадын Коммунист намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин оролцож, үг хэлсэн байна.

Мөн БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүд болох Ли Чян, Жао Лэжи, Ван Хунин, Цай Ци, Дин Сюэсян болон Ли Си нар хүрэлцэн иржээ.
Зуу гаруй жилийн өмнө Сунь Ятсэн 1911 оны хувьсгалыг удирдаж, Хятадыг олон мянган жилийн турш захирч ирсэн хаант засаглалыг халсан түүхтэй. Тэрбээр 1925 онд таалал төгссөн юм.
Түүний Манж Их Гүрнийг үгүй хийх хувьсгал нь Монголчууд Манжийн дарлалаас чөлөөлөгдөх Үндэсний Эрх Чөлөөний хувьсгалтай давхцсан байдаг.