БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг огцрохгүй болно импичментийг эхлүүлнэ гэж тус улсын сөрөг хүчин Ардчилсан намын тэргүүн мэдэгдлээ. Мөн Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг огцрох хүртэл тус улсын хамгийн том үйлдвэрчний эвлэлийн холбоо түүний гишүүд ажил хаяж, жагсаал хийхээ мэдэгдээд байна.
Сөрөг хүчний зүгээс Юн Сок Ёлын онц байдал зарласныг шүүмжилж, импичментийн үндэслэл болно гэж үзэж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга болон 10 гаруй ахлах нарийн бичгийн дарга нар сайн дураар огцрох өргөдлөө өгсөн тухай ерөнхийлөгчийн тамгын газраас мэдэгдлээ.
Яг одоо тус улсын иргэд Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг огцрохыг шаардан жагсаж байна.