БНАСАУ (Хойд Солонгос)-ын олзлогдсон цэргүүдийг шилжүүлсэн тухай мэдээллийг дэлгэсэндээ Украин улс уучлал гуйхыг БНСУ (Өмнөд Солонгос) шаардав.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн Тамгын газар Украины талд албан ёсны тайлбар гаргаж, уучлал хүсэх шаардлага тавилаа. Учир нь Киев ОХУ-ын талд тулалдаж байгаад олзлогдсон Хойд Солонгосын хоёр цэргийг Өмнөд Солонгост шилжүүлсэн тухай мэдээллийг ил болгосон юм. Мөн "Хоёр тал уг асуудлыг нууцлахаар тохиролцоогүй" хэмээн худал мэдэгдсэн гэж Сөүл Киевийг буруутгажээ.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн Тамгын газрын олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах нарийн бичгийн дарга Сон Ги Хон ням гарагт гаргасан мэдэгдэлдээ:
БНСУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газар Украины тал мэдээллийг нэг талын шийдвэрээр ил болгож, улмаар нууцлалын тохиролцоо байгаагүй хэмээн худал мэдэгдсэнд гүнээ харамсаж байна.
гэжээ.
Тэрбээр шаардлагатай гэж үзвэл энэ асуудалтай холбоотой нэмэлт арга хэмжээ авах эсэхийг Засгийн газар судалж байгаа гэж мэдэгдсэн байна.
Сон Ги Хоны хэлснээр, Украин улс Хойд Солонгосын олзлогдсон цэргүүдийг шилжүүлэх асуудлаар Өмнөд Солонгостой олон сувгаар удаа дараа хэлэлцэж, уг ажиллагааг нууцлах хүсэлт тавьж байжээ.
Учир нь цэргүүдийг шилжүүлэх үйл явцыг олон нийтэд ил болговол Украин улс өөрийн олзлогдсон цэргүүдийг солилцох боломжоо алдана гэх шүүмжлэл дотооддоо өрнөж болзошгүй гэж Киев үзэж байсан аж.
"Өмнөд Солонгосын тал тухайн цэргүүд болон Хойд Солонгост үлдсэн тэдний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдал, дипломат харилцаа, хүмүүнлэгийн асуудлыг харгалзан шилжүүлэх үйл явцын талаарх мэдээллийг нууцлахаар тохиролцсон байсан" гэж Сон мэдэгдсэн.
Түүний тайлбарлаж буйгаар, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд хэлсэн үгэндээ уг шилжүүлэх үйл явцын талаар урьдчилан зөвлөлдөлгүйгээр мэдээлсэн аж. Үүний дараа Киев нууцлалын тохиролцоо байгаагүй хэмээн үгүйсгэсэн юм..
Сон Ги Хон хэлэхдээ, Украины тал тохиролцоог үгүйсгэсэн нь хоёр улсын хоорондын итгэлцэлд ноцтой хохирол учруулж, хоёр орны цаашдын харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүй гэжээ.
Уг маргааны талаар Украины Сөүл дэх Элчин сайдын яамнаас тодруулах гэсэн боловч одоогоор ямар нэг тайлбар өгөөгүй байна.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Өнгөрсөн долоо хоногт Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлэхдээ, Украин улс олзлогдсон Хойд Солонгосын хоёр цэргийг Өмнөд Солонгост шилжүүлсэн тухай мэдэгдсэн юм.
Тэрээр Оросын талд Украины эсрэг дайнд оролцож байгаад олзлогдсон хоёр Умардын цэргийг саяхан Өмнөд Солонгос руу шилжүүлсэн гэсэн юм.
Үүнээс хэдхэн хоногийн өмнө Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч И Жэ Мён Украины тал нууцлалын гэрээг зөрчин шилжүүлэх үйл явцын талаар мэдээлсэн гэж мэдэгдсэн.
Тэрбээр өөрийн X нийгмийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ:
Болзошгүй үр дагаврыг харгалзан үзвэл уг шилжүүлэх үйл явцын талаар мэдээлэхгүй байх нь бүх талаараа зөв шийдвэр байсан.
гэж бичжээ.
Мөн хоёр тал уг асуудлыг нууцлахаар тохиролцсон байсныг онцолсон байна.
И Жэ Мён цааш нь:
Нууцлалын тохиролцоо байсаар атал Украины тал ямар нөхцөл байдлын улмаас энэ асуудлыг ил болгосныг би мэдэхгүй. Гэвч үүнд гүнээ харамсаж байна.
хэмээн бичжээ.
Украины арми Хойд Солонгосын хоёр цэргийг 2025 оны нэгдүгээр сард Оросын Курск мужид олзолсон юм.
Тэдгээр цэргүүд нь Пхеньян 2024 онд Оросын талд дайтаж эхэлснээс хойш амьдаараа олзлогдсон анхны Хойд Солонгосын цэргүүд байв.
Хойд Солонгос ОХУ-ын Украинтай хийж буй дайнд цэргийн дэмжлэг үзүүлэх зорилгоор цэргээ илгээсэн. Өмнөд Солонгосын Засгийн газар өмнө нь тэдгээр цэргүүдийг эх орондоо ирсэн эсэхийг батлахаас татгалзаж байсан юм. Үүний шалтгааныг тэдний болон Хойд Солонгост үлдсэн гэр бүлийнхнийх нь аюулгүй байдалтай холбоотой гэж тайлбарлаж байв.
Сөүлийн сөрөг хүчний нэгэн хууль тогтоогчийн мэдээлснээр, хоёр цэрэг Өмнөд Солонгост очих хүсэлтээ илэрхийлсний дараа Сөүл, Киевийн талууд тэднийг шилжүүлэх боломжийн талаар хэлэлцэж эхэлжээ.
Хойд Солонгосын олзлогдсон цэргүүдийг шилжүүлсэн асуудал нь Өмнөд Солонгос Хойд Солонгостой яриа хэлэлцээг сэргээх хүчин чармайлтыг дэмжиж буй үед өрнөж байна.
Үүний зэрэгцээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Пхеньянтай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа дахин илэрхийлээд байгаа юм.









