

БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ОЛОН ЖИЛ ҮР БҮТЭЭЛТЭЙ АЖИЛЛАСАН ЭРХМҮҮД ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир гардуулан өглөө.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 201 дүгээр зарлигаар боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан, эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргасан нэр бүхий албан хаагчдыг төрийн дээд одон, медалиар шагнасныг өнөөдөр Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир гардуулан өглөө.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
Санжаагийн Долгор- Нийслэлийн ерөнхий боловсролын Эрдмийн өргөө сургуулийн багш
Алтангадас одонгоор:
Содномдашийн Сайнсөр- Гандантэгчэнлин хийдийн Цогчэн сургалтын багш
Дагдангийн Наранмандах- Нийслэлийн ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулийн багш
Лхамжавын Эрдэнэцэцэг- Монгол Улсын Их Сургуулийн Нийгмийн ухааны сургуулийн Япон хэлний тэнхимийн багш
Бямбажавын Баярмаа- Нийслэлийн Багануур дүүргийн Боловсрол сургуулийн бага ангийн багш
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
Даваасүрэнгийн Энхжаргал- Нийслэлийн ерөнхий боловсролын 50 дугаар сургуулийн багш
Дандарын Нарангэрэл- Нийслэлийн ерөнхий боловсролын 50 дугаар сургуулийн багш
Цэндийн Цэрэнсумъяа- Нийслэлийн ерөнхий боловсролын 50 дугаар сургуулийн багш
#БоловсролынЯам #төрийндээдшагнал #багш #боловсролынсалбар