
Франц Улсын Европ, гадаад хэргийн яамны Дэлхий нийтийн асуудал хариуцсан газрын дэд захирал Жан-Себастьен Контитой уулзлаа.
Уулзалтаар ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах асуудлаар санал солилцов.
“Эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг сургууль” бий болгох зорилтын хүрээнд сурагчдын үдийн хоолны шим тэжээллэг чанарыг нэмэгдүүлэхээр зорьж байна.
Тиймээс эрүүл хоолны цэс нэвтрүүлж, зөв хооллолтын боловсролыг сургалтын хөтөлбөрт тусгахад Франц Улсын сайн туршлагыг нэвтрүүлэх боломжтой юм.
Францын тал сургуулийн үдийн хоол хөтөлбөрийн хүртээмж, чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.
