
✅Боловсролын бодлого, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх, аймаг, нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтсийн хүний нөөцийг чадавхжуулах уулзалт боллоо.
✅Уулзалтад Боловсролын сайд Л.Энх-Амгалан оролцож, орон нутагт хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний явц, үр дүн болон тулгамдаж буй асуудлын талаар танилцлаа.
✅Хөдөө, орон нутагт нүхэн жорлонг халж, орчин үеийн ариун цэврийн байгууламж нэвтрүүлэх ажлын явц, төрөлжсөн ахлах сургууль байгуулах төлөвлөгөө, боломж зэрэг боловсролын шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний тайлан, мэдээллийг аймаг, дүүрэг бүрээр сонсож байна.
✅Тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэхийн зэрэгцээ аймаг, дүүргүүд бие биеийнхээ туршлагаас суралцаж, үр дүнтэй арга туршлагыг нэвтрүүлэх боломжууд байна.

✅Говь-Алтай аймгийн жишээн дээр сургуулийн бүтэц, зохион байгуулалтыг орон нутгийн онцлог, суралцагчдын тоо, хэрэгцээтэй уялдуулан шинэчлэх, сурах бичгийн хүртээмжийг хангах, орон нутагт ажиллах багш нарын хүний нөөцийг бүрдүүлэх шаардлагатай асуудлуудыг хөндлөө.

💪🔥 Гурван өдрийн турш үе шаттайгаар зохион байгуулагдаж буй “Physical UHG” спортын тэмцээний эхний өдрийн зургуудаас хүргэж байна. 📸🏆

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
✅Тус аймаг орон нутагт ажиллах сонирхолтой багш нарыг цахимаар бүртгэж, хүний нөөцөө сайжруулсан байна.

✅Мөн PISA олон улсын үнэлгээний үр дүнд тулгуурлан суралцагчдын сурлагын амжилтад нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох, сургуулиудын гүйцэтгэлийн ялгааг бууруулах, үр дүнтэй арга туршлагыг түгээн дэлгэрүүлэхийн ач холбогдлыг онцоллоо.
✅Хүүхэд бүрийн ялгаатай хэрэгцээнд нийцсэн багшлах арга зүйг хөгжүүлэх, хичээлийн хоцрогдол, хичээл завсардалт, үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, багш, эцэг эхийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь сургалтын чанарыг сайжруулах чухал нөхцөл юм.
✅Боловсролын судалгааны хүрээлэнд хичээлийн хоцрогдлыг нөхөх арга замын талаар судалгаа хийж байгаа бөгөөд цаашид судалгааны үр дүнд тулгуурлан бодлого, арга хэмжээний хэрэгжилтийг сайжруулж, бодит үр дүнг нэмэгдүүлэхэд анхаарна.
✅Боловсролын бодлогын хэрэгжилтийг сургууль, цэцэрлэгийн бодит нөхцөл байдал, хүүхэд бүрийн суралцах боломж, сурлагын амжилтаар үнэлж, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх, орон нутгийн боловсролын байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр ажиллаж байна.









