
Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 164 дүгээр захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн анхдугаар хуралдаан боллоо.
✅Тус ажлын хэсэг нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажлын байрны шаардлагад нийцсэн мэргэжилтэн бэлтгэх, иргэдийн сурч хөгжих боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм. Үүний хүрээнд Үндэсний ажил мэргэжлийн ангилал, мэргэжлийн индекстэй уялдуулан Мэргэшлийн үндэсний шаталсан бүтцийг (МҮШБ) хэрэгжүүлэх тогтолцоо болон их өгөгдөл, хиймэл оюунд суурилсан цахим системийн зураглал, саналыг боловсруулахаар ажиллаж байна.

🗣️Хуралдааныг Боловсролын сайд, Ажлын хэсгийн дарга Л.Энх-Амгалан нээж “Зөвхөн нэг ажлын хэсгийн үйл ажиллагааг эхлүүлж байгаа хэрэг биш харин Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл, боловсрол, мэргэшил, ур чадвар болон ажиллах хүчний бодлогыг хооронд нь илүү нягт уялдуулах шинэ тогтолцооны гол суурийг тавьж буй ажил” хэмээн онцолж хэллээ.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
📌Засгийн газрын 2024 оны 227 дугаар тогтоолоор батлагдсан МҮШБ нь хүний эзэмшсэн мэдлэг, чадвар, төлөвшлийг 10 түвшнээр тодорхойлдог. Энэ нь «Ямар сургууль төгссөн бэ?» гэхээс илүүтэй «Юу мэддэг, юу хийж чаддаг вэ?» гэдгийг үнэлэх тогтолцоонд шилжих суурь болох юм.

📍Хэлэлцүүлгийн үр дүнд Ажлын хэсэг дараах үндсэн чиглэлүүдээр ажиллахаар тогтлоо. Үүнд:
• Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил мэргэжил, ур чадварын мэдээллийг МҮШБ, боловсролын мэргэжил болон сургалтын хөтөлбөртэй уялдуулах,
• МҮШБ-ийг үе шаттай хэрэгжүүлэх тогтолцоо, арга хэмжээ, хариуцах байгууллага, хугацааг тодорхойлсон замын зураглал боловсруулах,
• Боловсрол, хөдөлмөрийн зах зээл, мэргэшлийн мэдээллийг нэгтгэсэн, их өгөгдөл болон хиймэл оюунд суурилсан нэгдсэн системийн шаардлага, архитектурын зураглалыг гаргах.
🔎Ажлын хэсэг боловсруулсан санал, шийдлээ 2026 оны IV улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар төлөвлөж байна.










