Шинэчилсэн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа тоглонгоо суралцах STEAM сургалт нь сурагчдын бүтээлчээр сэтгэх, эргэцүүлэн тунгаах, асуудлыг бие даан шийдвэрлэх чадварыг хөгжүүлэх зорилготой. Мөн багаар ажиллах эерэг дадал төлөвшүүлж, хамтын бүтээл, төсөл хэрэгжүүлэх замаар сурагчдын шүүмжлэлт сэтгэлгээ, харилцаа, хамтын ажиллагааны ур чадварыг дэмжиж байна.