
Боловсролын яам, Боловсролын зээлийн сангаас 2026-2027 оны хичээлийн жилд гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагын үндсэн хөтөлбөрт суралцах иргэдийг сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламжид хамруулах сонгон шалгаруулалтыг холбогдох хуулт тогтоомж, Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмын дагуу зохион байгуулсан байна.
Сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад элссэн иргэд хамрагдсан бөгөөд тухайн сургуулийн олон улсын эрэмбэ, тэтгэлгийн хэмжээ, Боловсролын зээлийн сангаас хүссэн санхүүжилтийн хэмжээг үндэслэн үнэлгээний аргачлалын дагуу аютоматаар оноог тооцон эрэмбэлж , урьдчилсан эрэмбийн жагсаалт үүсгэсэн байна.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Сонгон шалгаруулалтад нийт 200 иргэн хүсэлт ирүүлж, бакалаврын түвшинд 136 иргэн хүсэлт гаргаснаас 10, магистрын түвшинд 62 иргэн хүсэлт гаргаснаас 20, докторын түвшинд хоёр иргэн хүсэлт гаргаснаас нэг иргэн тус, тус шалгарчээ.
Мөн хяналтын нөөцөд бүртгэх жагсаалтад бакалаврын түвшинд 40, магистрын түвшинд 19 иргэнийг бүртгэж нэмэлт санхүүжилтийн эх үүсвэр бүрдсэн тохиолдолд эдгээр иргэдийг эрэмбийн дарааллтын дагуу сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлээр суралцуулахаар төлөвлөж байгаа гэнэ.
Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадын сэргалтын байгууллагад үндсэнн хөтөлбөрт буцалтгүй тусламжаар суралцуулах сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, нийт 10 иргэиий өргөдлийн хүлээн авч хянан үзэснээс журмын шаардлага хангасан долоон иргэнийг шалгаруулжээ.
Д.Өөдөө











