
Даваа гарагт бүх цаг үеийн хамгийн алдартай цувралуудын нэг гэгддэг "Breaking Bad”-ийн жүжигчин Р.Ж. Митте 34 насандаа таалал төгсжээ. Бүхий л амьдралынхаа туршид тархины саажилттай амьдарч ирсэн хувийн туршлага нь Р.Ж.Миттег “Breaking Bad” гэх телевизийн цувралд тоглоход хүргэсэн гэдэг.

Тэрээр "Breakin bad" цувралд дунд сургуулийн химийн багшаас хар тамхины наймаачин, томоохон үйлдвэрлэгч болтлоо дэвшдэг Уолтер Уайтын хөгжлийн бэрхшээлтэй цор ганц хүүгийн дүрийг бүтээсэн юм.
Р.Ж. Митте таалал төгссөн тухай мэдээг түүнийг төлөөлж ажилладаг агентлаг мэдэгдлээрээ баталгаажуулсан байна. Митте Техас мужийн Браунсвилл хотод нас баржээ. Нас барсан талаар ямар нэг нэмэлт мэдээлэл өгөөгүй байна.
Түүнийг төлөөлж байсан агентлаг мэдэгдэлдээ:
Бидний хайртай жүжигчин, хүмүүнлэгийн үйлстэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг тууштай хамгаалагч Р.Ж. Митте маань харамсалтайгаар таалал төгссөнийг гүнээ гашуудан мэдэгдэж байна.
хэмээн дурджээ.
Ж.Р. Митте өөрийн амьдралын туршлагад тулгуурлан AMC телевизийн “Breaking Bad” цувралд тоглож,бүтээсэн дүрээрээ олны танил болсон юм. "Breaking Bad" цувралын гол дүр Уолтер Уайт бол эдгэршгүй өвчин туссан ахлах сургуулийн химийн багш бөгөөд нууцаар гэмт хэргийн амьдралд хөл тавьж, болор метамфетамин хэмээх мансууруулах бодис үйлдвэрлэж эхэлдэг. Уолтер Уайтын хүүг Флинн хэмээн хочилдог. Тэрээр таяг тулан явахаас гадна, хэл ярианы бэрхшээлтэй дүр юм. Breakin Bad цувралын үйл явдал өрнөхийн хэрээр уг дүрийн ач холбогдол улам нэмэгддэг.

💪🔥 Гурван өдрийн турш үе шаттайгаар зохион байгуулагдаж буй “Physical UHG” спортын тэмцээний эхний өдрийн зургуудаас хүргэж байна. 📸🏆

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Цувралын эхэнд Флинн эцгээ биширдэг, амьдралд хөнгөн ханддаг өсвөр насны хүү байсан бол эцэг нь “Хайзенберг” хэмээх нууц нэрийн дор гэмт хэрэг үйлдэж ирсэн үнэн илчлэгдэхийн хэрээр гэр бүл нь задран бутарч буй бодит байдалтай нүүр тулгардаг.
Митте уг дүрд бодит үнэн, амьд мэдрэмжийг шингээж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, тэднийг нийгэмд тэгш оролцуулахын төлөө дуу хоолойгоо хүргэх боломжийг бүрдүүлсэн.
хэмээн агентлаг мэдэгдэлдээ онцолжээ.
Тэрээр тархины саажилт болон булчингийн хөдөлгөөний эмгэгтэй хүмүүсийн талаар олон нийтэд таниулах, хандив босгох чиглэлээр ажилладаг хэд хэдэн хүмүүнлэгийн байгууллагатай хамтран ажиллаж байсан ажээ.
Шүүмжлэгчдийн зүгээс телевизийн бүх цаг үеийн шилдэг драмын цувралуудын нэг хэмээн үнэлэгддэг “Breaking Bad” нь 2008-2013 онд дэлгэцнээ гарч, “Эмми” шагналын 16 удаагийн эзэн болжээ. Үүний хоёр нь шилдэг драмын цуврал төрөлд хүртсэн шагнал аж.
Ж.Р.Митте хожим 2021 онд дэлгэцнээ гарсан өсвөр насны хөвгүүдийн амьдралыг харуулсан “Triumph” кинонд тархины саажилттай, ахлах сургуулийн чөлөөт бөхийн тамирчин залуугийн дүрийг бүтээсэн юм.
Мөн тэрээр Хөгжлийн бэрхшээлтэй жүжигчдийн эрх ашгийг төлөөлөн (SAG) хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж, АНУ-ын “United Cerebral Palsy” байгууллагын нэрийн өмнөөс олон нийтэд мэдээлэл түгээх, нөлөөллийн ажил хийдэг байсан байна.










