Манай улсын замын хөдөлгөөний дүрэм зүүн гарын дүрэмтэй ч буруу талдаа жолооны хүрдтэй автомашины импортыг төр өөрөө зөвшөөрсөн. Гэхдээ буруу талдаа жолооны хүрдтэй автомашин түгжрэлд хэрхэн нөлөөлж буй бодит судалгаа хийх хэрэгтэй. Үүнээс гадна хэрэглээнээс хасна гэвэл үе шаттай арга хэмжээ авах нь зүйтэй. Түүнээс биш байсгээд нэг дарга нь гарч ирээд буруу талдаа жолооны хүрдтэй машиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэж иргэдийг сүрдүүлээд байж болохгүй гэв.