Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүд болох робот нохой, хүнтэй төстэй андройд роботууд, хиймэл оюуны бүтээлч системүүдээр тоноглогдсон БНХАУ-ын Цагдаагийн Тоног Төхөөрөмжийн 12 дахь удаагийн олон улсын үзэсгэлэн лхагва гарагт Бээжин хотын Shougang үзэсгэлэнгийн төвд нээлтээ хийлээ.

Үзэсгэлэнг зохион байгуулж буй Хятадын Олон нийтийн Аюулгүй Байдлын Яамны мэдээлснээр, энэ удаагийн үзэсгэлэн дөрөв хоног үргэлжлэх бөгөөд нийт 64,000 м² талбайтай, өмнөх жилүүдийн үзэсгэлэнгүүдээс хамгийн өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулагдаж байгаа аж.
12 улс, бүс нутгаас нийт 835 компани оролцож байгаа нь мөн үзэсгэлэнгийн олон улсын шинж чанарыг агуулж байна.