Цагдаагийн Ерөнхий газраас орон нутгийн сонгуультай холбогдуулан өнөөдрөөс эхэлж аравдугаар сарын 13-ны өдрийн 09:00 цаг хүртэл "өндөржүүлсэн бэлэн байдлын I зэрэглэл"-д шилжиж буйгаа мэдэгдлээ.
Ингэхдээ 2230 хэсгийн хороонд 10.684 цагдаагийн алба хаагч 574 тээврийн хэрэгсэлтэйгээр 24 цагийн эргүүл, хяналт, шалгалтыг хийж, хэв журам сахиулж ажиллахаар болжээ.