
Монголын тусгай хамгаалалттай газар нутгийн 80 орчим хувийг түймэр шатаасан гэх мэдээллийн талаар Японы хэвлэлүүд яагаад дуугүй байна вэ?
Монголын зүүн бүсийн тусгай хамгаалалттай газар нутгийн бараг 80 хувийг хамарсан асар том ойн болон хээрийн түймэр гарсан гэх мэдээлэл гараад байгаа.
Уг хэрэгтэй холбоотойгоор Монголын харилцаа холбооны томоохон оператор Мобиком компанийн нэр яригдаж байна. Тус компани нь Японы харилцаа холбооны аварга корпорац болох KDDI-ийн охин компани юм.
Мобиком компанийн мэдээлснээр, компанийн ажилтнууд харилцаа холбооны чиглэлийн ажил гүйцэтгэж байх үед тээврийн хэрэгсэл нь шатаж, улмаар ойр орчмын ургамалд гал авалцжээ.

💪🔥 Гурван өдрийн турш үе шаттайгаар зохион байгуулагдаж буй “Physical UHG” спортын тэмцээний эхний өдрийн зургуудаас хүргэж байна. 📸🏆
Харин орон нутгийн хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэл компанийн удирдлагуудын тодорхой хэсэг нь тусгай хамгаалалттай газар нутагт амралт зугаалгын зорилгоор загасчлахаар очсон байсан гэх бөгөөд, энэ талаар хариулт хайж асуулт тавьж байна.
Гэвч энэ хэргийн хамгийн анхаарал татсан нэг зүйл нь Японы голлох хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нам гүм байдал юм. Японы хэвлэлүүд БНХАУ болон Азийн бусад оронд болсон харьцангуй багахан хэмжээний гамшиг, ослын талаар ч тогтмол мэдээлдэг. Гэтэл Японы компанийн хяналтад байдаг аж ахуйн нэгжтэй холбоотой, томоохон түймрийн асуудал яригдаж байхад Японы хэвлэлүүд төдийлөн анхаарал тавьж, нухацтай сурвалжилсангүй.
Яагаад Японы хэвлэлүүд дуугүй байна вэ?










