COP17-ын үр дүнг танилцуулсан хэвлэлийн хурлын үеэр Монгол Улсад үлдэх бодлогын гол өв нь “Тал хээрийн төлөвлөгөө” болохыг онцоллоо.

Энэхүү төлөвлөгөө нь бэлчээрийг ус, газар, хүнс, малчдын амьжиргаа, уур амьсгал, газрын нөхөн сэргээлтийг цогцоор нь уялдуулсан шинэ бодлогын чиглэлийг бий болгов. Энэ хүрээнд Бэлчээрийн тэргүүлэх санаачилга, Ус-газрын нэгдсэн менежмент, Байгальд суурилсан тогтвортой дэд бүтцийн санаачилга бодитоор эхэллээ. Мөн дэлхийн болон бүс нутгийн 20 гаруй санаачилга, хөтөлбөрийг уялдуулж, малчдын дуу хоолой, уламжлалт мэдлэг, эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог олон улсын бодлогод тусгах суурийг бэхжүүлсэн нь COP17-ын урт хугацааны үр дүн болсон юм.
ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ